Uncategorized

Харьд цор ганцаараа үлдэж хоцорсон Монгол хүү

Хүний амьдралд юу эс тохиох вэ дээ? Харь оронд цор ганцаараа үлдэж хоцорсон бяцхан жаалын талаар та бүхэн сонсож л асан байх. Харин энэхүү мэдээгээрээ бид үнэн хэрэгтээ яг юу болсон талаар онцлон бичих гэж байна.

1990 он гарснаас хойш ардчиллын салхи бидний амьдралыг ийш тийш нь хийсгэж орхив. Тэр үед Монгол залуус байж болох бүхий л боломжыг хайж, амьдрах аргаа олж ядахдаа Орос улс руу наймаанд явдаг байлаа. Ямар сайндаа л эх хүн дөрөвхөн настай бяцхан үрээ дагуулан бараа, таваар нааш нь зөөх хүнд ажилд явах вэ дээ! Хаа очсон газраа танилтай болж амждаг Монгол хүний сэргэлэн занг дурдаад илүүц биз. Эх нь Новосибирск хотод Гүрж гаралтай өвгөн, эмгэнийг таньдаг болж бараагаа авчихаад Монгол руу зөөхөөр буцахдаа тэднийд хүүгээ үлдээгээд, эргэж ирж авах төлөвлөгөөтэй тэндээс нутгийнхаа зүг хөдөлжээ.

Гэвч хахир хатуу үед хүнд ажил хийж байсан хөөрхий эмэгтэйг замд нь Орос залуус дээрэмдэж, амийг нь бүрэлгэсэн байж. Одоогийнх шиг харилцаа холбоо хөгжөөгүй үе байсан тул хүүг харж үлдсэн хоёр хөгшин эхийг нь ирэхгүй болохоор арга буюу Новосибирск хотын Нэг дүгээр асрамжийн газарт өгч, жирийн Монгол хүү тэндээ үүрд үлдэжээ. Балчирхан насандаа хүний нутагт орхигдсон болохоор төрөлх хэлээ ч тэр дор нь мартаж, Орос хэлээр ярьж, бусдын адил өсөн торнижээ.

Монгол дах амьдралаа, аав, дүүгээ элгэндээ бэтэг хуртал санагалзаж байсан түүнийг 2006 онд Оросын ОРТ-1 сувгаар цацагддаг, алдарт “Жди меня” нэвтрүүлгийнхэн онцолж, Монгол консулынханы тусламжтайгаар тэрээр хорин жилийн дараа аав, дүүтэйгээ халуун дотноор тэврэлдэн уулзжээ.

Анонсы канала Интер на неделю с 21 по 27 января 2019 года - tv.ua

Одбаярын аав нэврүүлэгт өгсөн ярилцлагадаа “Түүнгүйгээр амьдрахад надад тун хэцүү байсан. Түүнийг алга болоход би эгээтэй л солиорчихоогүй. Гэвч азаар охин минь үлдсэн байсан” хэмээн ярьсан байна.

Хүү Москвагийн их сургуулийг амжилттай дүүргэсэн ба одоо эхнэр, охины хамт Новосибирск хотод амьдарч буй билээ. Ар гэр нь санхүүгийн боломжгүй, Монголд орон байргүйн улмаас эх орондоо ирж, элэг бүтэн амьдарч чадахгүй байгаа тухайгаа бас дурьдсан байна.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!