БИЕ ХҮНИЙ ОНЦЛОГ ШИНЖИЙГ ОНОШЛОХ АЙЗЕНКИЙН АСУУЛГА
Асуултанд ”Тийм” эсвэл ”Үгүй” гэж хариулна. Асуулт бүрийн дугаар дээр хариултын хувилбараа сонгож бичнэ.
АЙЗЕНКИЙН АСУУЛГА
- Та шуугиан чимээнд дуртай юу?
- Таныг дэмжих найз нөхөд үргэлж хэрэгтэй байдаг уу?
- Таниас ямар нэг юм гуйхад хариуг нь үргэлж хурдан өгдөг үү?
- Та ямар нэг зүйлд уцаарлах зүйл байдаг уу?
- Таны сэтгэл санаа үргэлж өөрчлөгддөг үү?
- Таньд хүүхдүүдтэй байхаас ном уншсан нь амар , таатай санагддаг уу?
- Янз бүрийн санаа бодол унтахад чинь үргэлж саад болдог уу?
- Таньд юу гэж хэлсэн тэр л байдлаар нь юмыг үргэлж хийдэг үү?
- Та хэн нэгнийг шоолох дуртай юу?
- Та онцыг шалтгаангүйгээр өөрийгөө азгүй хүн гэж бодож байсан уу?
- Та өөрийгөө хөгжилтэй хүн гэж хэлж чадах уу?
- Та сургуулийн дүрмийг зөрчиж үзсэн үү?
- Та үргэлж цухалддаг уу?
- Та бүх юмыг хурдан хийх дуртай юу?
- Хэдийгээр бүх юм сайхан болсон боловч гарч болзошгүй байсан аймшигтай бүх зүйлийн талаар таны сэтгэл зовнидог уу?
- Аливаа нууцыг таньд найдаж болох уу?
- Үеийн нөхдийнхөө уйтгартай байдлыг онцын хүндрэлгүйгээр хөгжөөнтэй болгож чадах уу?
- Онцын шалтгаангүйгээр /биеийн ачаалал/ зүрх чинь хүчтэй цохилдог уу?
- Хэн нэгэнтэй нөхөрлөхийн тулд та ихэвчлэн эхний алхам хийдэг үү?
- Хэзээ нэгэн цагт та худал ярьж байсан уу?
- Таны ажлыг шүүмжлэхэд та амархан гутардаг уу?
- Та үргэлж өөрийн найз нөхөддөө инээдтэй зүйл ярьж хошигнодог уу?
- Та өөрийнхөө ядарсаныг үргэлж мэдэрдэг үү?
- Та үргэлж эхлээд хичээлээ хийж дараа нь бусад зүйлсээ хийдэг үү?
- Та ихэвчлэн сэтгэл хангалуун хөгжилтэй байдаг уу?
- Та гомдомтгой юу?
- Та бусад хүүхдүүдтэй харилцахдаа их дуртай байдаг уу?
- Гэрийн ажилд туслах тухай эцэг эхийнхээ саналыг та үргэлж биелүүлдэг үү?
- Таньд толгой эргэх үе тохиолддог уу?
- Таны үйлдэл зан байдал чинь бусад хүмүүсийг эвгүй байдалд оруулах үе гардаг уу?
- Таныг ямар нэг зүйл залхааж байна гэж үргэлж боддог уу?
- Та заримдаа гайхуулах дуртай юу?
- Танихгүй хүмүүсийн хүрээлэлд орохдоо та ихэвчлэн чимээгүй суудаг уу?
- Та заримдаа суудалдаа тогтож чадахгүй болтолоо сэтгэл догдолдог уу?
- Та ихэвчлэн шийдвэрийг хурдан гаргадаг уу?
- Багш байхгүй үед ч гэсэн та ангидаа хэзээч үймүүлдэггүй юу?
- Та үргэлж аймшигтай зүүд зүүдэлдэг үү?
- Та найз нартайгаа хөгжилдөж чөлөөтэй байдлыг мэдэрч чаддаг уу?
- Та амархан гонсойдог уу?
- Хэн нэгний тухай та муугаар ярих үе тохиолдсон уу?
- Та ихэвчлэн нэг их бодолгүйгээр хурдан ярьж , үйлддэг үү?
- Хэрэв та эвгүй байдалд орвол дараа нь удаан сэтгэл зовнидог уу?
- Таньд шуугиантай , хөгжилтэй тоглоом их таалагддаг уу?
- Та үргэлж юу өгсөнийг голохгүй иддэг үү?
- Таниас ямар нэг зүйл хүсэхэд ”үгүй” гэж хэлэхэд хэцүү байдаг уу?
- Та үргэлж айлд зочлох дуртай юу?
- Таниас ямар нэг юм хүсэх үе тохиолддог уу?
- Та эцэг , эхтэйгээ бүдүүлэг харьцаж байсан уу?
- Хүүхдүүд таныг хөгжилтэй гэж боддог уу?
- Та хичээлээ хийж байхдаа байнга сатаардаг уу?
- Та нийтийн цэнгээнд идэвхитэй оролцохоос илүүтэйгээр харж суудаг уу?
- Та янз бүрийн бодлоос болоод унтахад ихэвчлэн хэцүү байдаг уу?
- Та хийх ёстой зүйлээ хийж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг уу?
- Та өөрийгөө ганцаардмал гэж бодох үе байдаг уу?
- Та шинэ хүмүүстэй анх ярихдаа ичдэг үү?
- Та юмыг өнгөрсөн хойно нь хөөцөлддөг үү?
- Хэн нэгэн хүүхэд таньруу уурлавал та бас хариуд нь уурладаг уу?
- Та заримдаа онцын шалтгаангүйгээр баярлах, гуних үе байдаг уу?
- Та үеийнхнийхээ хөгжилтэй байдлаас жинхэнэ баяр хөөр таашаал авах нь хэцүү гэж үздэг үү?
- Та ямар нэг зүйлийг бодолгүй хийснийхээ төлөө санаа зовинох үе нилээд тохиолддог уу?
ТҮЛХҮҮР
- Экстраверсия /Э/ шинж
Дараах дугаарын асуултуудад хэдэд нь тийм гэж хариулсанаа тоолоорой
Тийм: 1, 3, 9 ,11, 14, 17, 19, 22, 25, 27, 30, 35, 38, 41, 43, 46, 49, 53, 57
Дараах дугаарын асуултуудад хэдэд нь үгүй гэж хариулсанаа тоолоорой
Үгүй: 6, 33, 51, 55, 59
Ийнхүү дээрх тийм , үгүй дээр нийт хэдэд нь таарсанаар Экстраверсия /Э/ шинжийн тоо гарч ирнэ. (Жишээ нь 1 дугаартай асуултанд тийм гэж таарсан, 17дугаартай асуултанд тийм гэж таарсан. 6дугаартай асуултанд үгүй гэж таарсан, 51 дугаартай асуултанд үгүй гэж таарсан бол Экстраверсия /Э/ шинжийн тоо 2+2=4 гэсэн үг)
2. Нейротизм /Н/ шинж
Дараах дугаарын асуултуудад хэдэд нь тийм гэж хариулсанаа тоолоорой
Тийм: 2, 5, 7, 10, 13, 15, 18, 21, 23, 26, 29, 31, 34, 37, 39, 42, 45, 47, 50, 52, 54, 56, 58, 60
Ийнхүү дээрх тийм дээр нийт хэдэд нь таарсанаар Нейротизм /Н/ шинжийн тоо гарч ирнэ. (Жишээ нь 5 дугаартай асуултанд тийм гэж таарсан, 10 дугаартай асуултанд тийм гэж таарсан бол Нейротизм /Н/ шинжийн тоо 1+1=2 гэсэн үг)
Хэв шинжийн хүснэгт
Хэв шинжийн төрөл | Экстраверсия /Э/ шинжийн тоо | Нейротизм /Н/ шинжийн тоо |
1 | 0-4 | 0-4 |
2 | 20-24 | 0-4 |
3 | 20-24 | 20-24 |
4 | 0-4 | 20-24 |
5 | 0-4 | 4-8 |
6 | 0-4 | 16-20 |
7 | 0-4 | 8-16 |
8 | 4-8 | 0-4 |
9 | 8-16 | 0-4 |
10 | 16-20 | 0-4 |
11 | 20-24 | 4-8 |
12 | 20-24 | 8-16 |
13 | 20-24 | 16-20 |
14 | 16-20 | 20-24 |
15 | 8-16 | 20-24 |
16 | 4-8 | 20-24 |
17 | 16-20 | 4-8 |
18 | 4-8 | 16-20 |
19 | 4-8 | 4-8 |
20 | 16-20 | 16-20 |
21 | 12-16 | 8-12 |
22 | 8-12 | 8-12 |
23 | 16-20 | 8-12 |
24 | 12-16 | 4-8 |
25 | 8-12 | 4-8 |
26 | 4-8 | 8-12 |
27 | 4-8 | 12-16 |
28 | 8-12 | 16-20 |
29 | 12-16 | 16-20 |
30 | 16-20 | 12-16 |
31 | 8-12 | 12-16 |
32 | 12-16 | 12-16 |
Ийнхүү дээрх 32 төрлийн шинжийн тайлал:
Хэв шинжийн төрөл | Шинж чанарын илрэл | Засах арга зам |
1-р төрлийн хүн | Амгалан тайван, дөлгөөн, даруухан, найзлах эгж хүнийг залхаадаггүйч мөн үгүйсгэдэггүй. Өөрийн зөв гэж үзсэн үед зөрүүд. Ямарч нөхцөлд ухаалаг шийдвэр гаргаж чаддаг | Хүмүүжүүлэгч нарыг бага зовоодог. Тиймээс багш , дасгалжуулагч , дарга нарын анхаарал тавихгүй байгаад үргэлж шаналдаг. Гол хандлага-тухайн хүнд бүлгийн анхаарлыг хандуулах замаар өөрийн үнэлэлтийг дээшлүүлэх. Хувь хүнд ажлын эрч хүчийг сонгох бололцоо байвал зохимжтой. Ийм шинжийн үнэт чанар нь даруу зан, уужуу тайван самбаатай байдал |
2-р төрлийн хүн | Баяр баясгалантай, нийцтэй яриасаг. Хүмүүсийн нүдэнд өртөх дуртай. Өөдрөг, амжилтанд итгэдэг. Өнгөц. Хүмүүсийг амархан уучилдаг. Зөрчилдөөнийг тоглоом шоглоомоор өнгөрөөдөг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй. Шинэ зүйлд тэмүүлдэг, ажиггүй. Бүх хүмүүсийн хайрыг татдаг. Үр дүнд хүрч чаддаггүй буюу сонирхол нь түргэн буурдаг | Хөдөлмөрч байдлыг урамшуулах, шинэ зүйлд тэмүүлэх төрөлхийн чанарыг нь ашиглах. Шургуу, зохион байгуулалттай, сахилга баттай байхад сургах. Цагаа зохион байгуулахад сургах. |
3 -р төрлийн хүн | Идэвхитэй, дайчин чанар илүү сайн хөгжсөн , шургуу , шооч. Бүх хүмүүстэй адил тэгш харьцахыг хүсдэг. Нэр хүндэд маш дуртай. Өөрийг нь тоохгүй байхыг тэсвэрлэдэггүй. Ахмад хүмүүстэй зөрөлдсөн тохиолдолд сөргөлдөгч байр суурь баримталдаг. | Хүмүүжүүлэх үндсэн арга нь хүндэтгэх. Өөрийг нь тайван, сайхан сэтгэлтэй гэж итгүүлэн үнэмшүүлэхэд үндэслэх хэрэгтэй. Сөргөлдөөний үед шууд шийдвэрлэх гэж оролдох хэрэггүй. Дараа тайван нөхцөлд хэлэлцэх хэрэгтэй. Ингэхдээ сэтгэлийн онцгой хөдөлгөөнгүйгээр шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах. Ийм өсвөр насныханд зохион байгуулах авъяас чадвар, нөөцөө илрүүлэх боломж их чухал |
4 -р төрлийн хүн | Тайван бус , сэрэмжтэй, өөртөө итгэлгүй. Халамж анхаарал эрдэг. Нийцтэй биш , амархан гомддог. Дасан зохицохдоо удаан. Идэвхитэй амьдралыг сонирхдоггүй, бясалгагч, философид дур сонирхолтой. Нөхцөл байдлыг хүндээр тусгадаг. | Дэмжлэг чухал. Бусад хүүхдийн доог тохуунаас хамгаалах. Бодох тунгаахын сайн эерэг талыг харуулах идэвхитэй харьцаа нэг их шаардахгүй үйл ажиллагаа сонгох. Бусдыг сонирхох сонирхолыг идэвхижүүлэх. Эрч хүчтэй сайхан сэтгэлтэй хүмүүстэй илүү зохицдог. |
5 -р төрлийн хүн | Тайван бодож бясалгах дуртай. Амьдралд сонирхол бага. Дотоод бодол санаандаа илүү хандсан. Дуулгавартай, тоомсоргүй | Өөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр ажил сургуульд татагдах төвшин нэмэгдэнэ. Чадварых нь хүчтэй талыг олж ажилд дур сонирхолтой болгох шаардлагатай. |
6 -р төрлийн хүн | Биеэ баримтгай, аймтгай, мэдрэмтгий. Танихгүй орчинд ичимтгий. Өөртөө итгэлгүй, зөгнөх мөрөөдөх дуртай. Олон хүнд дургүй, философидох дуртай. Өөрийн хүчинд бага итгэдэг, томоотой. Нөхцөл байдлыг хэтрүүлдэггүй. Түгшүүртэй, шийдмэг бус | Дэмжиж туслах , бүлгийн өмнө түүний сайн талыг харуулах. Сул дорой хүмүүст туслах зэрэг ажилд татан оролцуулах. Энэ нь түүний өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж амьдралыг илүү өөдрөг харахад түлхэнэ |
7 -р төрлийн хүн | Ажилд дуртай, идэвхитэй, даруу төлөв, бүрэг. Шударга үнэнч нөхөр. Маш сайн чадварлаг туслагч гэвч муу зохион байгуулагч. Харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Гэвч заримдаа уйтгартай сургаал айлддаг. | Ажилд чөлөөт журам хэрэгтэй, урамшуулж , саначлагыг идэвхижүүлэх. Биеэ дааж үйл ажиллагаа хийхийг нь дэмжих. Олон нийтийн дунд зэмлэхээс зайлсхийх. Өөрийн үнэн зөв болон хүчинд итгэх итгэлийг төрүүлэх сохроор итгэх явдлыг гаргуулахгүй байх |
8 -р төрлийн хүн | Тайван, хамтач, урлаг уран сайханд авъяастай. Бүтээхээс илүү бясалгадаг. Амжилтыг тэр болгон тоодоггүй. Бусдын адил амьдрах дуртай. Харилцаанд жигд , тэсвэртэй, гүнзгий сэтгэл догдлолгүй. Сөргөлдөөнөөс амархан зайлж гарч чаддаг | Үйл ажиллагаанд идэвхижүүлэх. Их сонирхол татах ажлыг олох. Жишээ нь : урлаг уран сайхантай холбоотой. Амжилтыг нь урамшуулах, нийгмийн оюун ухааны хөгжилд нь ихээхэн анхаарах |
9 -р төрлийн хүн | Идэвхтэй , амьдралын баяр баясгалантай, нийтэч. Муу нөлөө бүхий хүмүүст амархан автамтгай. Шинийг эрж, мэдэх дуртай. Нийгмийн оюун ухааны хөгжил сул. Өөрийн үнэлэлт болон үнэлэх чадвар сул. Зарчимч хатуу хандлага бараг байдаггүй. Эрч хүчтэй, итгэмтгий. | Нилээд хатуу, дайчин шинжтэй, дэг журам хэрэгтэй. Сайн харилцаа тогтоохыг эрмэлзэх. Гэхдээ түүнийг ажиглаж байгааг гэдгийг мэдэрч байх ёстой. Ашигтай үйл ажиллагаанд татан оролцуулах. Ингэхдээ үйл ажиллагааг нь хамтарч төлөвлөх (хугацаа , биелэлтэнд нь хатуу хяналт тавих). Хүчтэй удирдагчтай, эерэг хандлага бүхий бүлэгт оруулах |
10 -р төрлийн хүн | Урлагийн авъяастай , бусдыг хөгжөөх дуртай. Хангалттай шургуу биш, нийтэч. Тэнцвэртэй. | Сонирхолтой зорилгод хүрэхэд чиглэсэн хүчин чармайлтыг нь дэмжих. Авъяасыг нь урамшуулах |
11 -р төрлийн хүн | Идэвхтэй, нийтэч , сайхан сэтгэлтэй, нэр хүндэд дуртай. Эрсдэлтэй зугаа цэнгэлд амархан татагддаг. Найз нөхдөө сонгож чаддаггүй. Зорилгодоо хүрэх хэрэгслээ сонгохдоо муу. Амиа хичээгч , зохион байгуулах авъяастай. | Зохион байгуулах авъяас чадварыг урамшуулж дэмжих. Удирдагч байж болно. Гэвч хяналт тавих хэрэгтэй. Биеэ тоохоос нь сэргийлэх. Хамт олны шүүмжлэлийг зайлшгүй тохиолдолд хүлээн зөвшөөрч болно. |
12 -р төрлийн хүн | Дэг журамд захирагддаг. Зохион байгуулагч , урлаг спортод дуртай. Идэвхитэй , амархан дурладаг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй. | Төрөлхийн удирдагч (ажил хэрэг сэтгэл хөдлөлийн хувьд ч ). Удирдагчийн авъяасыг нь дэмжих, ажил хэрэгт чиглүүлэх |
13 -р төрлийн хүн | Төвөгтэй хэв маяг. Эрчтэй, нэр алдарт дуртай, ихэрхүү. Оюун санааны өндөр чиг хандлага бараг байдаггүй. Өдөр тутмын хэрэгцээг өндөрт тавьдаг. Амжилтанд хүрэхийг бүх хүчээр эрмэлздэг. Азгүй хүмүүсийг үзэн яддаг. Нийтэч, шаардлагыг хатуу тавьдаг | Биеэ тоох хандлагатай учир ”хүрээнд” барьж байх, хатуу тууштай байх, хувь хүний эерэг чанарыг нь бусдад харуулах. зохион байгуулах үүрэг гүйцэтгэж болно. Тэгэхдээ үүрэг даалгавар биелүүлэхийг шаардах. Гоо зүйн хүмүүжил чухал |
14 -р төрлийн хүн | Эзэрхэг, сэжиглэмтгий, ёсорхог. Нэгдүгээрт байхыг эрмэлздэг. Сул доройг доромжлох хандлагатай. Атгаг үзэлтэй, дарангуйлах хандлагатай. | Нөхөрсөг хандах. Удирдах бололцоог олгох, гэвч хүмүүст биш бичиг цаасанд илүү анхаарал тавихуйц байр сууринд байлгах. Эр зоригийг нь урамшуулах, бусдад хүндэтгэлтэй хандах хандлагыг нь төлөвшүүлэх |
15 -р төрлийн хүн | Үргэлж сэтгэл ханамжгүй, үглэдэг , өөдгүй зантай. Ялимгүй юманд амархан эмзэглэдэг. Цочмог, атаархагч, ажил хэрэгт итгэлгүй. Харилцаанд захирагдах байр суурьтай. Бэрхшээлийн өмнө бууж өгдөг. Найз нөхөдгүй , зожиг, муу санаатай. Сул дуу хоолойтой | Ярилцахдаа биеийн байдал , амжилтыг нь сонирхох. Бичиг хэргийн ажил төрөл даалгах. Биелэлтийг хамт олон дунд урамшуулах. Байнга анхаарал тавих , хувь хүнийх нь хувьд харилцахыг шаарддаг. |
16 -р төрлийн хүн | Сэтгэлийн өндөр мэдрэмжтэй хэв маяг. Хүнд итгэдэггүй, дуугай, гомдомтгой, өөрийгөө хайралдаг, шүүмжлэгч. Гутранги үзэлтэй. Дүгнэж нэгтгэх сэтгэлгээтэй,өөртөө итгэлгүй | Ангийханы өмнө сайн талыг нь урамшуулах, хүндэтгэх , хамгаалах. Зөв шударга шүүмжлэлийг дэмжих |
17 -р төрлийн хүн | Маш сэтгэлийн хөдөлгөөнтэй, нийтэч , амьдралын баяр баясгалантай , дурламтгай. Бүх хүнтэй нөхөрлөдөг. Найз нөхдөө сонгохдоо тааруу. Хүүхдэрхүү, тууштай биш, бусдад таалагддаг. Удирдагч байхыг эрмэлздэггүй. Нөхөрсөг харилцааг илүүд үздэг. | Эерэг сэтгэлийн хөдөлгөөнийг нь дэмжих. Сонирхол хүслийг нь дэмжих, анги бүлгийн өмнө илтгэл тавиулах гэх мэт. Тууштай, туйлбартай болгоход зоригийн талд нь анхаарах. |
18 -р төрлийн хүн | Өрөвч, найз нөхөдтэй байхыг илүүд үздэг. Сул доройг дэмжин тусладаг. Тайван, даруухан , бүрэг, өөртөө итгэлгүй , бясалгагч, тааламжгүй нөхцөлд амархан болгоомжилдог | Идэвхитэй хандлага төлөвшүүлэхэд анхаарах. Зорилгодоо хүрэх идэвхитэй байдал төлөвшүүлэх, холбоо харилцаа тогтоох зэрэгт нь туслах. Олон нийтийн өмнө тэдний сөрөг үнэлэлтийн талаар хэлэлцэх хэрэггүй |
19 -р төрлийн хүн | Тайван хэв маяг. Дуугүй хянамтгай. Тууштай , биеэ даасан , шургуу, удаан ажигладаг. Сэтгэлийн хөдөлгөөн сул | Өөрийн үнэлэмжийг нь дээшлүүлэх. Чадварыг нь хөгжүүлэх. Өндөр хариуцлага шаардсан ажил даалгаж болно (тэгэхдээ хүнтэй бус харин бичиг цаасны ажил их байх ажилд). Зөвлөгөө хэрэгтэй |
20 -р төрлийн хүн | Сэтгэлийн хөдлөл сулавтар. Хамт олны эсрэг өөрийгөө тавих дуртай. Өөртөө ач холбогдолтой үнэт зүйлд хүрэхдээ шургуу. | Тэсвэртэй зөөлөн хандлага чухал. Спорт, техникт дуртай болгоход анхаарах, гоо зүйн хүмүүжил чухал. Хүчтэй удирдагч бүхий бүлэгт татан оролцуулах |
21 -р төрлийн хүн | Маш эрчтэй, амьдралын баяр баясгалантай. Бүх хүмүүсийн хайртай хүн. Авъяаслаг, амархан сурдаг , бага ядардаг. Эдгээр чанар байлааа ч гэсэн сөрөг үр дүнтэй байдаг. Ийм хүмүүс нь тэдэнд бүх юм их амархан байдагт дасчихсан байдаг. Ингээд тэд зорилгодоо хүрэх гэж шаргуу тэмүүлдэггүй. Юмыг амархан орхидог. Нөхөрлөлдөө өнгөц ханддаг. Нийгмийн оюун ухааны хөгжил сул | Найрсаг, хатуу чанд харилцаа чухал. Удирдах байр сууринд сонгох хэрэггүй. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийг хатуу шаардах. Үйл ажиллагааг хамтран төлөвлөж биелэлтэнд нь хяналт тавих. Энэ нь зорилгодоо хүрэхэд сургана, мөн дэг журманд сургах юм |
22 -р төрлийн хүн | Маш их идэвхигүй , хайхрамжгүй. Өөртөө итгэлтэй. Бусад хүмүүст хатуу шаардлагатай, муу санадаг. Ихэнхдээ идэвхигүй зөрүүд, маш ёсорхог, ялимгүй юманд эмзэглэдэг. Ухаантай, бусдын саналыг тоомсорлодоггүй. | Хүмүүжүүлэгч түүнийг сонирхож байгаа гэдгийг мэдрүүлэх. Ялимгүй зүйл болон биеийн байдлыг асууж байх. Ажил өгөхдөө хичээнгүй нягт ажиллагаа шаардсан , тооцоо журнал хөтлөх зэрэг ажил даалгах. Гүйцэтгэлийг нь магтах. Сонголт (хувийн) хийхэд нь туслах |
23 -р төрлийн хүн | Нийтэч , идэвхитэй санаачлагатай. Өөрийгөө удирдаж чаддаг. Зорилгодоо хүрч чаддаг. Нэр хүндэд дуртай. Бусдын хүндэтгэл итгэлийг хүлээдэг. Зохион байгуулах удирдах ажилд авъяастай. | Удирдах ажил хийх боломж олгох. Бүлгийн болон хувийн асуудал шийдэхэд нь туслах. Ачаалал нь хэвийн байхад анхаарах (хичээл, олон нийтийн болон үйлдвэрлэлийн) |
24 -р төрлийн хүн | Идэвхитэй, эрчтэй. Дунд зэрэг нийтэч. Цөөхөн найзтай, зорилго тавьж түүндээ хүрч чаддаг. Өрсөлдөөнд дургүй. Заримдаа гомдомтгой. | Тайван , итгэлтэй харилцаа чухал. Ажил хэрэгч хатуу харилцааг хойш тавих нь чухал |
25 -р төрлийн хүн | Идэвхитэй , заримдаа тэсрэмтгий, заримдаа хөгжүүн. Ихэвчлэн тайван, хайхрамжгүй. Санаачлага тэр болгон гаргаад байдаггүй, зааврыг биелүүлдэг. Нийгмийн харилцаа холбоонд идэвхгүй. Байнгын нэгэн хэвийн чимхлүүр ажилд дур сонирхолтой | Тайван, ажил хэрэгч харилцаа чухал. Ганцаараа хийх ажил өгөх нь илүү. Захиргааны ажилд сайн |
26 -р төрлийн хүн | Тайван, тэсвэртэй, ёсорхог. Нэр хүндэд дуртай. Зорилготой. Хатуу , зарчимч, заримдаа гомдомтгой | Итгэсэн харилцаа , ажлын тайван байдал чухал. Гүйцэтгэлийг нь анги бүлгийн өмнө урамшуулах өөрийн хүчиндээ итгэлтэй болгох талаар ажиглах |
27 -р төрлийн хүн | Меланхолик, маг мэдрэмжтэй, дотно, итгэлтэй харилцааг үнэлдэг, тайван. Хошин шогийн мэдрэмжтэй. Өөдрөг, заримдаа сэтгэл гутралд ордог. Бодлогоширсон тайван | Идэвхитэй тайван үйл ажиллагааны нөхцөлийг бий болгох. Урлаг, уран зохиолоор хичээллүүлэх |
28 -р төрлийн хүн | Хэрсүү, шаргуу , нэр хүндэд дуртай. Заримдаа түгшүүртэй байдалд өртөмтгий. Олон хүнтэй нөхөрлөдөггүй. Гомдомтгой биш. Зарчмын шийдвэр гаргахад биеэ даасан , гэвч сэтгэл хөдлөлийн хувьд ойр дотны хүмүүсээс хамааралтай | Өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх. Өөртөө итгэлтэй байхыг дэмжин урамшуулах. |
29 -р төрлийн хүн | Орчны хүмүүст шаардлагаатай , зөрүүд , бардам, нэр хүндэд маш дуртай. Эрчтэй, нийтэч, дайчин. Амжилтгүй , азгүй байдлаа нуудаг. Хүмүүст үнэлүүлэх дуртай | Харилцаа нь хүндэтгэл өндөр шаарлагад тулгуурлах. Мөн дутагдалыг нь хошин шог байдлаар хэлж болно |
30 -р төрлийн хүн | Бардам, тэргүүнд байх дуртай. Бүх юманд удирдагч байх дуртай. Эрчтэй, шаргуу, тооцоотой, тайван, эрсдэлд дуртай | Биеэ тоох байдлыг гаргуулахгүй байх. Эерэг чармайлтыг нь дэмжих. Удирдах ажилд нь туслахдаа тушаах байдал гаргахгүй байх. Нийгмийн оюун ухааныг хөгжүүлэх |
31 -р төрлийн хүн | Орчны хүмүүст шаардлагаатай , зөрүүд , бардам, нэр хүндэд маш дуртай. Эрчтэй, нийтэч, дайчин. Амжилтгүй , азгүй байдлаа нуудаг. Хүмүүст үнэлүүлэх дуртай | Харилцаа нь хүндэтгэл өндөр шаарлагад тулгуурлах. Мөн дутагдалыг нь хошин шог байдлаар хэлж болно |
32 -р төрлийн хүн | Нэр хүндэд дуртай. Бүтэлгүйтэл нь өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаггүй. Муу санадаг. Эрчтэй, зорилготой, зөрчилдөх дуртай. Буруу байсан ч бууж өгдөггүй. Сэтгэлийн хөдлөлийн хувьд хязгаарлагдмал | Зөрчилдөөнт байдлыг дэмжихгүй байх. Нэр хүндэд дуртай байдалд үндэслэж нөлөөлөх. Нийгмийн оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэх |
ЭХ СУРВАЛЖ: ШУТИС-”СЭТГЭЛ ЗҮЙН ШИЛДЭГ ТЕСТ” цуврал-1 номноос