Ажлаас халах биш харин эсрэгээрээ бүтэн цалинг нь өгөөд үзтэл
Би Хүний нөөцийн менежерээр ажилладаг хүн л дээ. Мэргэжлээрээ 3 дахь жилдээ ажиллаж байгаа туршлага багатай залуу хүн. Энэ хугацаандаа янз бүрийн л удирлага , дарга нартай харьцаж ажиллаж байна. Тэр мундаг хүмүүсээс олон зүйл суралцаад л явж байна даа. Энэ хүмүүс дундаас нэг дарга эгчийнхээ нэгэн сэтгэлд үлдсэн шийдвэрийн талаар яримаар санагдаад
Тэр эгч бол Албаны дарга хүн юм. Удирдлаганд нь ажилладаг хүмүүсээс нэг хүн ажилдаа их хоцорч ирдэг , удаа дараа ажлаа тасална. Хичнээн хэлээд нэмэргүй, цалингийн арга хэмжээ аваад ч нэмэргүй байлаа. Сүүлдээ ажлаас чөлөөлөх тухай ярилцахаар өрөөнд нь оров. Гэтэл тэр дарга маань энэ хүнд нэгхэн удаа цалинг нь бүтэн өгөөд нэг боломж олгоод үзье. Ажлаа таслахгүй, ажлаасаа хоцрохгүй байхад хэр хэмжээний цалин авч болдогийг нэг удаа харуулаад үзвэл ямар уу? гэлээ. Би ч гайхаж бас хүний ажлын цагийг буруу гаргана гэдэг асуудалдаа гэж бодож байгаа ч шийдэл нь надад таалагдсан тул дэмжсэн юм. Ерөнхийдөө тэрхүү ажлын цагийн ашиглалт муу ажилтаны маань байгаа байдал нь л хувийн зохион байгуулалт муутай , хэнэггүйдүү эрэгтэй хүн л дээ . Тийм ч гэлээ ажлаа хийх ур чадвар нь боломжийн хүн байлаа.

Ингээд удирдлагых нь шийдвэрийн дагуу цалинг нь огт ажлаа таслаагүй , огт хоцроогүйгээр бас ажлын гүйцэтгэлийн бүх оноог нь бүрэн өгч ерөнхийдөө хамгийн боломжит дээд цалинг өгөхүйц тайлан гарган цалинг нь бодуулсан юм. Гэтэл үр дүн нь яасан гээч. Тэр сараас эхлээд ажил таслах байтугай хоцрохоо ч байсан гээд боддоо. Дараа нь дуудаж уулзаад сэтгэгдэлийг нь асуухад ”Надад цалингаа бүтэн авах нь ямар байдагийг бодитойгоор харуулж итгэл хүлээлгэсэнд Баярлалаа” гэж билээ
Ер нь л нэг тийм алсыг харсан шийдвэр гаргадгаараа надад олон зүйлийг нээн харуулсан тэр нэг мундаг удирдлага эгчдээ Баярлаж явдаг даа. Удирдлагандаа ажиллаж байгаа хүмүүсийнхээ итгэл , хүндлэлийг олчихсон болохоор хүний нөөцийн менежер миний хувьд хамтарч ажиллахад жаргалтай сайхан байдаг юм.