Цаг үеийн мэдээлэл

Талийгаач Б.Арго: Хошин шогийн буруу элэглэлээс болж хүмүүс надад эргүү , маанаг юу ч мэддэггүй, боловсролгүй, хэл мэдэхгүй, худалч , хуурмаг мэтээр ханддаг болсон

Талийгаач Б.Арго 2017 онд өөрийг нь хүнд өвчтэй байх үед “Мөрөөдлийн театр”-ыхан шоолж , шоглож байгаа нь үнэхээр хэцүү байна хэмээн хэвлэлийн хурал ийнхүү зарлаж байжээ. Тухайн үед талийгаач ийнхүү хэлж байжээ:

Би хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байгаа багш мэргэжилтэй хүн. Би 2014 оны 11-р сард сахарын хүнд өвчний улмаар баруун хөлөө дунд чөмгөний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байна. Одооноос л бие маань дээрдэж, арай нэг сэргэж , хэвлэлийн хурал хийх тэнхэлтэй боллоо.

Эрүүл мэнддээ олигтой анхаараагүйн улмаас хөл маань идээлж, тайрахаас өөр аргагүй болсон юм. Өмнө нь эрүүл саруул алхаж явж байсан хүн гэнэт ийм байдалд орох их хэцүү байдаг юм байна.

Ийнхүү хүнд өвчтэй байх сэтгэл санааны гутралын үед “Мөрөөдлийн театр”-ыхан даапаалж, шоолж, шоглож, шоудаж байгаа нь миний хувьд хэцүү байсан.

2015 онд Мөрөөдлийн театрынхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” хэмээх тоглолт зохион байгуулж байсан. Жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайсан байсан. Тэр тоглолтыг үзэхэд хошин шогийн элэглэсэн зүйл ерөөсөө харагдаагүй. Харин ууртай, догшин, хэл мэддэггүй, маанаг, тэнэг хүний дүрийг л гаргасан байсан. Энэ нь надад үнэхээр хэцүү байсан.

Тухайн үед би хэвтэрт байхдаа жүжигчин Г.Эрхэмбаяр луу утасдаж хэлсэн. Гэтэл намайг тоогоогүй. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол хамаа алга. Үүнээс өмнө ч бас Шинэ үе продакшн намайг шоглодог л байсан. Тэр үед би тоодоггүй л байсан.

Харин биеийн байдал муу, сэтгэл санааны гутралын хүнд нөхцөлд байгаа үед ингэж шоглох нь хүнд их хэцүү байдаг юм байна лээ. Нийгэмд маш буруу ойлголтыг төрүүлсэн. Түүнээс болж хүмүүс надад юу ч мэддэггүй, боловсролгүй, хэл мэдэхгүй, худалч , хуурмаг мэтээр ханддаг болсон. Би уг нь бол 8 хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн хүн шүү дээ.

Тиймээс би өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдэдээ хандан уриалга хэлэх гэсэн юм. Би босож зогсож байгаад хэлнэ” гэв.

Тэрбээр хэлэхдээ: “Эрхэм хүндэт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид та бүхнийг намайг шоглодгоо болиосой гэж хүсэж байна. Ялангуяа Г.Эрхэмбаяр дүүд хандаж хэлэхэд Ингэж олж идсэн хоол, хоол болохгүй. Хамгийн гол нь гоё урлагийг бүтээх хэрэгтэй. Хошин элэглэлийг бол ойлгоно. Дуурайх гээд байгаа юм бол дуурайсан шиг дуурайх хэрэгтэй. Ингэж нэгнийхээ зовлонгоор мөнгө олох хэрэггүй байх” хэмээн хэлж байжээ

Эх сурвалж: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!