Цаг үеийн мэдээлэл

МАНАЙ ХОРИХ АНГИЙН ЭМЭГТЭЙ ХҮМҮҮЖИГЧИД ТИВ ХООРОНДЫН ШАТРЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ АЛТ АВЛАА

Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хорих ангийн хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран энэ оны аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохиов.

Тус тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны нийт 85 багийн тамирчид өрсөлдсөн ажээ. Харин Монгол улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 2 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 багийн хүмүүжигчид өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг ийнхүү алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Серби, хүрэл медалийг Англи улсын тамирчид тус тус хүртсэн аж. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Филиппин түрүүлж, Колумби удаалж, хүрэл медалийг Энэтхэг улсын тамирчид хүртжээ.

Эргэн сануулахад өмнөх он буюу 2021 онд зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид алтан медаль мөн хүртэж байсан юм. Өөрөөр хэлбэл анх зохион байгуулагдсанаас нь эхлэн жил бүр ийнхүү алтан медалийг манай улсын баг тамирчид авч байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!