ABBA ХАМТЛАГ 40 ЖИЛИЙН ДАРАА
Шведийн домогт Абба хамтлагийг мэдэхгүй хүн ховор бизээ. Учир нь хүн бүрийн мэдэх “Happy new year” дуу нь тус хамтлагийн 1980 оны бүтээл билээ.



ABBA хамтлаг 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1974 оны “Eurovision Song Contest” гэх дууны тэмцээнд түрүүлсэнээр тэдний карьер оргилд хүрсэн юм. Тус хамтлагийн “Dancing queen” , “Mamma Mia” , “S.O.S” , “Gimme gimme” , “Happy new year” “Money , money ” зэрэг олон хит дуунуудаараа алдартай билээ.



Хамтлагын гишүүдийн нэр Björn Ulvaeus, Agnetha Fältskog, Benny Andersson, болон Anni-Frid Lyngstad нар юм. Тиймдээ ч нэрнүүдийнхээ эхний үсгүүдээр ийнхүү ABBA хэмээх нэрийг өгсөн бизээ. 1974-1982 он хүртэл 8 жил тэд үнэхээр оргил уран бүтээлчид байлаа. Харамсалтай нь 1982 онд хамтлаг тарсан юм. Анх хамтлаг байгуулагдахдаа дөрвүүлээ хосууд байсан бол 1981 онд салах өргөдлүүдээ өгч хосууд салсан ба улмаар хамтлаг тарсан юм.




Хамтлаг 1982 онд тарснаасаа хойш дахин уран бүтээл гаргаагүй байсан ба 2000 онд тэд дахин нэгдэж, аялан тоглолт зохион байгуулах 1 тэрбум долларын саналаас татгалзаж байсан гэдэг. 1982 оноос хойш 34 жилийн дараа буюу 2016 онд тэд дахин нэгдэж цомог гаргана , тоглолтоо хийнэ гэж байсан хэдий ч хойшилсоор 2021 онд ABBA VOYAGE цомгоо гаргасан юм.


Харин энэ онд буюу хамтлаг тарсанаас хойш 40 жилийн дараа өөрсдийн дижитал аваторуудаар бүтээсэн виртуал шоу тоглолтыг үзүүлсэн юм. Дахиж шинэ дуу хийгээгүй ч гэлээ хуучин дуунуудаа өөрсдийн өмнөх дүрүүдээ дижитал аваторуудаар бүтээн виртуал шоу буюу энтертайнментийн цоо шинэ төрлөөр сонсогч, фэнүүдтэйгээ уулзсан юм.

Аббагийн виртуал тоглолтын бичлэгийг бүтээх ажилд 850 гаруй хүн оролцожээ. “Агнета, Фрида, Бэнни, Бёрн нар 160 камерны өмнө, мөн ижил тооны видео мэргэжилтнүүдийн өмнө тоглолтын бүх дуугаа таван долоо хоногийн турш бичүүлсэн ажээ. Энэ шоу нь Аббаг дуурайсан дөрвөн хүний тоглолт биш, жинхэнэ гишүүдийнх нь тоглолт байх болно” гэж шоуны продюсер Людвиг Андерссон ярьж байжээ.





“Цаг хугацааны машин” хэмээн нэрлэсэн энэхүү төсөл нь реалити, дижитал технологийн цоо шинэ шийдлийг ашиглан хамтлагийнхан үзэгч, сонсогчидтойгоо дахин уулзаж тэднийг дуулах, бүжиглэхийг сонсож, харах боломж бүрдсан ажээ

Энэ жил бол тус хамтлагийн анх үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой юм. ABBA хамтлагийн хит уран бүтээлүүдээс таньд сонсгоход таны олон сайхан дурсамжууд сэргэдэг гэдэгт итгэлтэй байна. Та яг одоо ABBA хамтлагийн бүтээлээс сонсоод нэг үзээрэй гэж таньд санал болгоё
Эх сурвалж: BBC, AFP, ikon.mn