Uncategorized

Сард 62,6 сая төгрөгийн орлоготой тик токчин

Орчин үеийн харилцаа холбооны технологи бидэнд хаана ч, хэдийд ч, ямар ч хэмжээний мөнгө олох боломжийг бүрэн олгосоор байна. Харин бид энэ боломжыг ашиглаж чадвал хэн ч, хэдэн настай байсан ч хамаагүй санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хэмжээний мөнгөтэй болж чадах нь ээ. Бид энэ удаагийн мэдээллээр ажилгүй залуу хэрхэн сошиал хаягийнхаа тусламжтайгаар өөрийн бизнесээ амжилттай эхэлсэн талаар бэлтгэлээ.

Энэ залуу бартендэр мэргэжилтэй бөгөөд 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас түүнд ажил олдохгүй байжээ. Учир нь ихэнх бар, ресторанууд COVID-19 өвчнөөс болж, хөл хорионд орж, хаалгаа барьсан байлаа. Цалингүй, амьдрах аргагүй болж байсан тэрээр нэгэн өдөр Tik Tok хаяг нээж, өөрийн бартендэрийн ур чадвараа сонирхолтой бичлэг болгон бусдад түгээж эхэлжээ.

Түүний энэ хаяг нь олон хүний сонирхолыг татаж, гэртээ байгаа хүмүүст коктейл бэлтгэж уух зааврыг хүргэсэн нь тэдэнд таалагдсан учир Tik Tok хаяг нь 20 гаруй мянган дагагчтай болж чаджээ. Үүнд урамшиж, санаа авсан бартендэр залуу Youtube хаяг нээсэн бөгөөд үзэгчдийн хандалтаар цалинждаг болжээ.

Тэрээр Tik Tok дээр коктейл бэлтгэх арга зааж байхдаа нэгэн зүйлийг олж харсан байна. Энэ нь хүмүүст коктейлний жор байвал тэд өөрсдөө бэлдэж, ууж чадах юм байна гэдэг сэдэл байв. Ингээд тэрээр шинээр эхлүүлэх бизнесийнхээ санааг олж “Cocktail Cards” нэртэй коктейлний жор, хийх зааварчилгаа бүхий жижиг хэмжээтэй картуудыг нэгэн хайрцагт багц болгон хийгээд борлуулж эхлэв.

Cocktail Cards | Indiegogo

Эхний удаад түүний хийсэн бүтээгдэхүүн $4000-ын ашиг авчирчээ. Бизнесээ улам өргөжүүлэх зорилгоор тэрээр график дизайнер хөлслөн авч, бүтээгдэхүүний үзэмж, сав, баглаа, боодол зэрэгт анхаарч эхэлсэн байна. Улмаар маш их хүмүүст хүрч эхэлсэн төдийгүй, бүтээгдэхүүнүүд $22000-ын цэвэр ашгаа өгч эхлэв. Үүгээр ч зогсохгүй түүний Tik Tok хаягийн дагагчын тоо 50,000-д хүрчээ.

Cocktail Cards | Indiegogo

Одоогийн байдлаар тэрээр коктейлны жор бүхий картын багцаа Amazon худалдааны сайтад тавьж, олон улсад борлуулах эрхээ аваад байгаа юм байна. Биднийг мэдээллээ бэлтгэж байхад, таныг энэхүү мэдээг уншиж байхад ч гэсэн түүний сошиал хаягуудын дагагчын тоо өссөөр л байгаа юм.

Бид нүдээ нээж чадвал бидний өмнө боломж дүүрэн таваг эзэнгүй хэвтэж байдаг болсон цаг үе юм. Нийгэм өөрчлөгдөж, мөнгийг гэрээсээ ч олох боломжтой болсон энэ цагт бидний амьдралын гол зорилго мөнгө, байр, машин биш хүнээрээ үлдэх, хайрыг түгээх юм шүү!

Free Vector | Hand drawn finger heart

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!