78 НАСТАЙ ЖҮЖИГЧИН БРЭНДҮҮДИЙН ЗУРАГ АВАЛТАНД

“Squid Game” киногоор од болсон 78 настай жүжигчин OH YEONG SU нь Солонгос улс дахь Adidas болон Balenciaga брэндийн хамтарсан 2023 оны хаврын шинэ загваруудын зураг авалтанд оролцлоо

Энэхүү эрхэм маань 1944.10.19-нд төрсөн Өмнөд солонгосын жүжигчин юм. Тэрээр 1967 оноос жүжигчний карьераа эхэлсэн ба нийт 200-аад бүтээлд дүрээ үлдээсэн байна.

Дэлгэцийн уран бүтээлд ихэвчлэн ламын дүрийг бүтээдгээрээ онцлог жүжигчин ажээ.

2021 онд Netflix-ийн алдарт бүтээл болох Squid game кинонд тоглосноор нэр хүндээ дэлхий дахинд өсгөж улмаар энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмаар “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналыг хүртсэн байна.

Энэхүү брэндүүдийн зураг авалтанд зургаа даруулсан байдал нь үнэхээр янзтай харагдаж байгааг маш олон хүмүүс онцлон ярьж байгаа ажээ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.