Мисс, Жүжигчин Б.Гэрэлчулууны содон, чамин жирэмсэний зураг авалтууд

Тусгай салаа олон ангит киноны гол дүрээр бидэнд илүүтэй танил болсон жүжигчин Б.Гэрэлчулуун маань саяхан 3 дахь үрээ өлгийдөн авсан билээ.

Эмэгтэй хүний хамгийн үзэсгэлэнтэй үе жирэмсэн үедээ гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Сүүлийн үед эмэгтэйчүүд маань энэ нандин үеээ дурсамж болгон үлдээхийн тулд жирэмсэн байх үеийнхээ зургийг авхуулж мөнхөлдөг болсон билээ. Тэгвэл Мисс , Жүжигчин Б.Гэрэлчулуун маань энэ сайхан мөчөө ийнхүү өвөрмөц , шинэлэг , содон шийдлээр гэрэл зураг болгон үлдээжээ

Хоёр хөөрхөн охины ээж байсан тэрээр саяхан ийнхүү хөөрхөн хүүтэй болсон ажээ

Түүний дэлгэцийн уран бүтээлүүдээс тоочвол:

2010 онд Тусгай салаа МОАУСК

2011 онд Цэлмэг тэнгэр МУСК

2011 онд Амьдрал төсөл МУСК

2016 онд Дурлал сүйтгэгч МУСК

2017 онд Эцсийн хүсэл МУСК зэрэг кинонуудад гол дүр болон туслах дүрүүдийг бүтээсэн чадварлаг жүжигчин билээ

Нэг хэсэг загварын тайзнаа гялалзаж явсан бүсгүй тэрээр 2007 оны Miss Mongolia тэмцээний тэргүүн титмийн эзэн болж байсан юм.  Мөн 2011 оны “Гоёл наадам”-ын шилдэг загвар өмсөгч билээ.

СУИС-ийн “Жүжигчин”-ий ангийг төгссөн ба мөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Гадаад харилцааны мэргэжилтэн”-ээр суралцаж төгсчээ.

Загвар өмсөгч , Жүжигчин , Гадаад харилцааны мэргэжилтэн , Хөтлөгч , Хувийн бизнес , сайн ээж гээд олон зүйлийг хийж бүтээж байсан хөдөлмөрч , дайчин бүсгүй билээ

Тэрээр нэгэн удаа ээж хүн ямар байх ёстой вэ гэдэг асуултанд тэрээр хариулахдаа : “Мөнгийг бол хэзээ ч олж болно. Хүүхдийнхээ хүүхэд байх тэр хэсэгхэн жаахан хугацааг мэдрэхгүй харахгүй алдсанаа хожим ухаарах хамгийн муухай гэж боддог .Хичнээн завгүй байсан ч хүүхэдтэйгээ дор хаяж өдөрт 30 минут тоглох хэрэгтэй. Тоглоомын газар оччихоод хамт тоглохгүй утсаа маажаад суучихдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Гэртээ унаж бэртэх , мөргөх аюултай , өнцөгтэй эд зүйлсийг байлгаж болохгүй .Ер нь хоёрхон жил л гүрийчих хэрэгтэй. Би жишээ нь охиноо төрсөн цагаас нь хойш хүүхэдтэйгээ орон дээр биш газар унтаж байна.Ингэснээр нэг ч удаа толгой тархи доргисон асуудал үүсгэж байсангүй.  Мөн ээж хүн хоолны өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Амттай хоолны арвин жортой байвал тэдий чинээ хүүхэд хоолонд дуршил сайтай байдаг.  Хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө зөвхөн ээж аавууд бид л санаа тавих ёстой. Бусдад даатгасан ч гэлээ хүүхдэдээ заавал цаг гаргах ёстой” хэмээх өөрийн бодлоо ийнхүү хуваалцаж байжээ.

“Ханьтайгаа хамт үр хүүхэд, ач, гучаараа хүрээлүүлчихээд санаа түвшин ханхайн сууж байгаагаар амьдралаа дүрсэлдэг” хэмээн нэгэнтээ хэлж байсан үзэсгэлэнт , хөдөлмөрч бүсгүйнхээ гэр бүл нь улам өнөр өтгөн болохын ерөөлийг тавъя

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.