СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Отгоогийн төрсөн хүү тус кинонд мөн өөрийх нь хүүгийн дүрийг бүтээсэн үү?

“Эрвээхэйн сүүдэр” олон ангит кино ойрын үед Боловсрол телевизийн дэлгэцнээ гарч байгаа билээ.
“Хайр, хүндлэл, итгэл” Энэ бол гэр бүлийн үнэ цэн, үнэт зүйл.

Бид бүгд урт удаан, аз жаргалтай амьдралыг хүсдэг. Гэвч саад бэрхшээл, даваа нугачаан дунд олон сорилт ирж, зарим нь түүнд бүдэрдэг. Ийм үед хэн нэгний бурууг хайхаас илүүтэй, биенээ ойлгож ухаарах нь чухал юм. Учир нь хайр бүхнээс эрхэм билээ

Хүслэн гэрлээд 10 жил болсон бөгөөд эхнэртэйгээ үргэж эвтэй, ямар нэг үл ойлголцолгүйгээр амьдарч ирсэн. Гэвч нэг л өдөр тэдний хамтын амьдралд сэв сууж , ан цав үүснэ. Хүслэнгийн аз жаргалтай гэр бүлд ганган эрвээхэйн аюулт сүүдэр тусах нь энэ үү? Энэ бүхэнд хэн буруутай вэ? Нөхрийн буруу юу, эхнэрийн буруу юу эсвэл гуравдагч этгээдийн буруу юу?

Амьдралд тааварлашгүй үйл явдал олон байдаг. Төсөөлшгүй учрал ч дүүрэн. Гэвч сорилт шалгуур бүхний өмнө сөхөрч болохгүй зүйл бол гэр бүл юм. Ухаарал, бодрол хөврүүлэх энэхүү олон ангит киноны гол дүрийн эмэгтэйн хүүгийн дүрд Жүжигчин Отгоогийн өөрийн хүү нь тоголсон уу?

Жүжигчин Отгоо өөрийн сошиал хуудаснаа:

“Төрсөн хүү , киноны хүү хоёр маань хоорондоо их төстэй. Миний киноны хүү мундаг хүү, их хөөрхөн. Учрал эгч , ээж хоёрынхоо хэнд нь хайртай , хэн нь хамгийн хөөрхөн бэ? гэхээр мэдээж ээж ш дээ гэдэг хөөрхө. Сэтгэлийн дотоод мэдрэмж гаргасан хамгийн хүнд хэсэгт хажууд минь их дэм болсон мундаг хүү шүү. Хүүтэйгээ байдаг нэг хэсэг дээр би бүр уйлаад зогсохгүй баларсаан хэхэ. Хүүгээ мундаг жүжигчин болоорой гэж хүсэж байна. Ээж нь хайртай хүү. Төрсөн хүүдээ ч гэсэн хайртай шүү” хэмээн дараах зургийн хамт нийтэлжээ.

Хүү дүрээ хэрхэн хөөрхөн бүтээж байгааг үзэгч олон та нар маань мэдэрсэн буйзаа. Кино үзэгчид маань төрсөн хүүг нь тус дүрд тоголсон байх гэж их таамаг дэвшүүлж байсан бол тус таамаг биш байжээ. Тэгэхдээ л төрсөн хүү нь энэхүү хүүтэй их адилхан юмаа. Энэхүү хүүгийн дүрийг сайн бүтээж буй хүүд нь амжилт хүсье. Мөн төрсөн хүүд нь ч гэгээн бүхнийг хүсье.

Ингээд энэхүү кино зураг авалтын үеэрх зарим зургаас хуваалцая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!