Цаг үеийн мэдээлэл

Аав охин хоёрын тоглолтын постер зураг шүүмж дагуулав

Зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан , МУГЖ Д.Дуламсүрэн нарын хүү болох В.Баттулга , ач охин болох Б.Дуулим нар буюу аав охин хоёр хамтарч уран бүтээлүүд хийдэг билээ. Уянгалаг хоолойгоороо өвөрмөц дуучид. Аав , охин хоёр одоогоор орон нутгаар аялан тоглолтоо хийнгээ ирэх оны хавар Улаанбаатар хотноо хийх тоглолтынхоо зараа хүргээд буй. Харамсалтай нь тус тоглолтын постер зураг нь зарим нэг хүмүүсийн “аав , охин хоёр шиг харагдахгүй байна” хэмээх шүүмжийг дагуулж байна. Тухайлбал 25-р суваг телевизийн сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн цахим хуудаснаа: “Баттулгаа больчихооч дээ, Би энэ аавыг ерөөсөө ойлгодоггүй юм. Юу дутлаа гэж охиноо ингэж чирдэг юмбэ. Дуулимаа миний дүү ганцаараа дуулаач дээ. Хослон дуулдаг нийтийн дуучдыг бол хүлээж авна. Харин энэ Баттулга гэхээр буухгүй юм. Тэр анонс , клип нтр яг л хосууд шиг тэгэх үү. Шуудхан хэлэхэд виаграгийн реклам шиг харагдаж байна. Юун хөлс, гал нтр вэ. Бас тэр харц арай бишээ” хэмээн бичжээ.

Мөн Мэндбаяр Жудаг нэртэй фэйсбүүк хэрэглэгч мөн ийнхүү шүүмжилжээ.

“Моралгүй постер л байна шүү дээ. Хүмүүс шүүмжилж бичсэнээрээ репортод өртөж. Овоо юмаа. Удалгүй Аав лайв хийж байна гэнэ. Сөрөг коммент бичсэн бүх хүүхнүүдийг я…. гэж байна.Тэр бүү хэл тоглолтоо зогсоож эхний постын эзнээс тоглолтын бүх орлогоо нэхэмжилж төлүүлнэ гэж гэнэ ээ. Аав охин 2-ын тоглолтын хувцас, хандлага байнга шүүмж дагуулдаг. Сошиалын шүүмж бүр дээр охины ээж нь шуугиж орж ирээд аймаар өмөөрнө моралгүй гэр бүл тэгэхүү. Хос дуучид мөн өөрсдийгөө шууд өмөөрнө. Нэг, хоёр хүний шүүмжид бол болно. Харин нийгмийн шүүмжид хэрхэн хандахаа мэддэггүй аав ээж 2 охиноо хорлож байна. Аав нь бөхөөр бол Төв аймгийн л начин. Аваргуудын ард аймгийн цолтой багш нар нь сууж байдаг. Энэ аав яагаад тэгж чаддагүй юм бол. Аварга болох охиндоо чирэгдэн чирэгдэн далдганахаар аймгийн заан болчихно гэж яваад байна бүр улайрсны илрэл бол энэ постер юм. Мэдэж байгаа ч юм огт алга энэ нөхөрт. Шүүмжилсэн бүх хүүхнийг ташраар нь я…. гэх нь энүүхэнд байна. Өмөөрсөн коммент нэг биш байна аа. Энэ постер тийм гоё харагдаад байгаа хүүхнүүдийг я гэсэн бол ойртож очих бишүү хар л даа. Аав охин 2 байж халуухан хосууд шиг муухай харагдаж байна , худлаа юу? Нүд мүд, хөлс ус, нүцгэн мөр эдр. Гал мал гээд л. Ядаж байхад тэсэрлээ чигшиг. Байж яджээнэ л гэсэн үг шд бас. Охиноо өөрийг нь ганцааранг нь дуулуул. Хүмүүс ингэж л шүүмжилж байна буруу юу? Эцэст нь Ариунаа Буяндорж 2 дуулах гээд ийм постер хийцэн бол харин Найс шүү! Май энэ дараагийн пост. Хуниул хунь хунь. Харин тоглолтын орлого төлж чадкуу шүү улны хүн байна за. Гэснээс Улмаа Төрөө хоёрыг постоо хуниулснаас нь хойш ямартай ч энэ хүртэл харсан хүн алга. Гаагуу ваагаа” хэмээн бичжээ.

Өнгөрсөн жил мөн “Лумино” хамтлагийн MC тэднийг шүүмжилж сошиал хэрэглэгчдийг хоёр талцуулсан билээ.

Аав охин хоёр хамтарч дуулж бололгүй л яахав. Сайхан ч дуулдаг авъяастай хүмүүс. Тэгэхдээ тэд маркетингээ зөв явуулах хэрэгтэй болов уу. Сүүлийн энэхүү постер бол яалтачгүйл зохимжгүй харагдаж байна. Тэгэхдээ манайхан арай л хамаагүй бүдүүлгээр шүүмжилж цаашлаад бүр доромжлох юм. Өсвөр насны охинд хэрхэн яаж тусахыг бас бодох л ёстой байх. Нийгмийн шүүмжээс авахыг нь аваад хаяхыг нь хаяаад яваасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!