Цаг үеийн мэдээлэл

НӨАТ-н буцаан олголтыг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг маргааншаас олгож эхэлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Буцаан олголтонд 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтуудын дүн хамаарах ажээ

Мөн дараагийн сугалааны тохирол 2022.11.16-ны өдрийн 13:00 цагт болох ба ийнхүү сар бүр сугалааны тохирол явагдах ажээ.

Сугалааны тохирлын шинэчилсэн журмаас дахин танилцуулахад:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн юм

Эх сурвалж: mass.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!