Цаг үеийн мэдээлэл

Т.Нарантуяа: Ах минь өдөржин түргэн дуудаж, 9 цагийн турш амь гуйсаар анхны тусламж ч авч чадалгүй нас барчихлаа

Өчигдөр буюу 2022.10.23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн 55 настай А нь харамсалтайгаар амь насаа алдсан мэдээллийг тодруулбал тухайн иргэний даралт нь ихсэж харвалт өгсөн байхад түргэн тусламж маш удаж ирсэнээс болж талийгаач нас барсан байгаа юм. Энэ талаар талийгаачийн ар гэрээс дүү Нарантуяагаас zarig.mn сайт тодруулжээ.

Сэтгүүлч: Та болсон явдалын талаар эхнээс нь ярихгүйюу?

Т.Нарантуяа: “Миний ах өчигдөр 13:30 цагийн орчим надруу хэл яриа нь ээдэрчихсэн , үгээ зөөж ядан надруу утсаар ярьсан юм. Тэгээд би гайхаад ахаа та зүгээрүү , би таны яриаг чинь сайн ойлгохгүй байна, та утасаа эхнэртээ өгдөө гээд хэлэхэд эхнэр нь хажуугаас нь утсыг нь авсанаа эгч нь өглөө дуудлага дуудсан, дуудлага 2 цагийн дараа ирэхэд нь энэ ах чинь харвасан юмшиг байна гэхэд эмч нь үгүй ээ даралт нь багасчихсан байна , баахуу цай уулга гээд хэлчихээд, нэг тариа тарьж өгчихөөд явчихлаа. Тэгээд бие нь нэг л биш байна та нар эмнэлэгрүү аваад явж болохгүй юмуу гээд асуухад зүгээрээ та нар маргааш өрх , дүүргийнхээ эмнэлэгээр очиж үзүүл гэлээ гээд ахын маань эхнэр ярьсан юм.

Би ахтайгаа ярихад бол хэл ам нь үнэхээр ээдэрчихсэн байсан. Би яагаад ахыгаа харвасан гэж үзсэн бэ гэхээр саяхан бас миний дүү харвасан , тэр үедээ яг ингээд хэл ам нь ээдэрч , орооцолдож бас ингээд ярьж чадахгүй байсан юм. Тэгээд би өөрөө 103-луу залгаад миний ах харвацан байна шүү дээ , тэгээд та нар яагаад гэрт нь үлдээгээд явчихав аа , яагаад харвасан хүнийг мэддэггүй юмбэ, хүн харвацан учраас даралт нь уначихаж байгаа шүү дээ, миний ахад туслаачээ гээд хэлэхэд хажууд нь байхгүй байж дураараа ингэж дуудлага өгөхгүй ээ гээд хүлээж аваагүй. Би яагаад төрсөн ахынхаа төлөө дуудлага өгөх эрхгүй байдаг юмбэ. Танай эмч нар мэдэхгүй байж магадгүй шүү дээ. Дахиж буцаж очоод миний ахыг эмнэлэгрүү хүргээд өгөөчээ гээд гуйхад яг хажууд нь байгаа хүнээс бид нар дуудлага авна, хажууд нь байгаа хүнийх нь дугаарыг өг гэсэн. Би тэгээд ахынхаа дугаарыг өгсөн. Тэгээд би дуудлага өгчихсөн гэж бодоод ахдаа за би эмч нарт хэлчихлээ таньруу ярих байхаа , дүү нь өглөө ажлаасаа чөлөө авчихаад очъё гэсэн юм. Тэгсэн эмнэлэгээс эхнэртэй нь ярихдаа та нар дахин дахин дуудлага өглөө, бид нар ганцхан та нарт л үйлчилдэг юмуу , яасан ядаргаатай юмбэ , өглөө дүүрэг хороогоороо яв гээд загнасан байсан. Тэгээд би ахруу яриад уг нь эмнэлэг ирээд авчихмаар байх юм яах вэ , би очоод эмнэлэгрүү дагуулаад явах уу гэхэд ах нь сахартай хөл хавдартай ах нь угаасаа явж чадахгүй , хөдлөхгүй ээ гэсэн , харвалттай хүн хамаагүй мэдэхгүй хөдөлгөж болохгүй байх гэж бодоод за би орой очъё гээд би хэлсэн. Тэгээд орой 5-6 цагийн үед ярьсан чинь ахын чинь бие тааруу байна. 103 дуудсан чинь ирдэггүй ээ би хөрш нь байна аа гэсэн. Би тэгээд сандараад , яараад ахруугаа явж байсан тэр хоорондоо би дахиад залгасан тэгсэн чинь цагдаа нар ирчихсэн байна гэхээр нь юун цагдаа болчихвоо гэхэд энүүгээр цагдаа нар явж байхаар нь энэ хүн зүгээр байна уу үзээд өгөөч гээд гуйсан юм , тэгээд цагдаа нар орж ирээд судсыг нь үзээд амьд амьсгалтай байна , түргэн яасан удаж байна аа гэж цагдаа хүртэл гайхсан байгаа юм.

Түргэнрүү өдөр хэд хэд дуудлага өгөхөд өмнөөс нь загнаад түргэн хүлээж аваагүй байгаа юм. Тэгээд энэ хүн бараг үхэж байна гэж хэлж байж ирэхээр болсон байгаа юм. Тэгээд ирэхдээ дахиад 2 цаг алдаж байж ирсэн. Харамсалтай нь миний ах 18 цагийн үед амьсгал хураасан. Би ярьсанаас нь хойш 30-40 минутанд түгжрээд ах дээрээ ирж байхад түргэн надаас өмнө 2цагийн өмнө дуудлага дуудсан байхад ирээгүй байсан. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр-миний ахын цогцос бүлээнээрээ байсан . Түргэнрүү би өдөр залгаад миний ахыг очоод аваадхаачээ гээд гуйхад очоод авсан бол , үгүйдээ ядаж удаа дараа дуудуулж дуудуулж сүүлийн дуудлага дээрээ 2 цаг биш 20 минутанд очсон бол миний ах амьд байх байсан юм.

Би хэн нэгний мууг үзэх гэсэн юм биш , зүгээр л үнэхээр гомдолтой байна , хэлж байгаа нь л би болохоос биш , хэлэхгүй байгаа өчнөөн олон хүмүүсийг буруу оношлоод тэд нар алж байгаа ш дээ. Мэдлэг , чадвар сул миний сонссоноор бол анхан шатны цөөхөн жилийн мэдэгдэхүүнтэй хүмүүсийг түргэн 103 дээр тавьдаг гэсэн. Мэдрэмжтэй, чадалтай, туршлагатай эмч нараа 103 түргэн дээр тавих хэрэгтэй шүү дээ. Яагаад ядаж хүн чанартай байж , хариуцлагатай байгаагүй юмбэ. Өглөө 9 цагаас хойш гуйгаад байхад яагаад ингэж байгаа юмбэ. Төрийн нэг тэргүүн замаар явахад бөхөлзөөд замыг нь саадгүй явуулж болдог байж түргэний машиныг яагаад чөлөөтэй явуулчиж болдоггүй юмбэ. Дээрээс нь түргэний эмч нь яагаад ийм чадваргүй , сэтгэлгүй , мэдрэмжгүй юмбэ. Хүн амьдралын туршлагаар тэгээд байхшиг байна аа гээд гуйгаад байхад яагаад огт тоогоогүй юмбэ. Өчигдөр би 19 цаг өнгөрчихсөн байхад би 103 луу дахиад ярьсан. Та нарын хариуцлагагүй үйлдлээс болоод миний ах өнгөрчихлөө. Миний ахыг буруу оношилсон тэр эмчийг олоод өгөөч гэхэд одоо болтол хариу өгөөгүй байна. Эхнэр нь харвацан юм бишүү гэхэд яагаад тэр талаас нь нэг бодоод үзэж болоогүй юм бол, хэл ам нь орооцолдчихсон ээрээд байгааг хараад нээрэн харвацан байж болох талтай эрсдэлтэй шүү гээд яагаад эмнэлэгрүү аваад явахыг бодсонгүйв , харвацан хүний даралт унадаг гэдгийг яагаад мэддэггүй юмбэ. Ганц би биш зөндөө олон хүмүүст иймэрхүү зүйл тохиолдож байсан гэж би бодож байна. Миний ах өглөө 9 цагаас орой 19 цаг хүртэл бүтэн 10 цагт өчнөөн тусламж авахаар байтал анхны тусламж авч чадалгүй өнгөрчихлөө. Дахиад нэг ч гэсэн хүн ингэж битгий үхээсгэй гэж хүсэж байна. Тиймээс би сэрэмжлүүлэг болгож хэлмээр байна. Эрүүл мэндийн салбар нь ийм муу байна. Үүнээс болж зөндөө олон хүмүүс хохирч байна. Зөндөө олон хүмүүс бурхан болоочийнхоо буяныг бодоод хэл ам хийгээд яахав гээд зүгээр дуугай өнгөрдөг. Миний ах дүү нар намайг уучлаарай. Би хэрүүл заргандаа биш юмшүү. Бидний зовлонг өөр хүн битгий үзээсэй гэсэндээ би энэ ярилцлагыг өгч байна” хэмээх ярилцлагыг өгчээ.

Эх сурвалж: Zarig.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!