Цаг үеийн мэдээлэл

Х.Уламбаяр: Гэхдээ нэг сонин зүйл нь…

“Өдрийн сонин”-ийхон MN 25-р суваг телевизийн тоймч , сэтгүүлч Х.Уламбаяртай ийнхүү ярилцсан байна.

Сэтгүүлч: Та цахим хуудастаа дуучин В.Баттулга , охин Б.Дуулим нарын тоглолтын постерын талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ нь нийтийг нэлээд талцуулж , шуугиан үүсгэж байна. Та яагаад энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх , шүүмжлэх болов?

Х.Уламбаяр: Ер нь сүүлийн хэдэн сар , жилийн хугацаанд дуучин В.Баттулга өөрийн охин Б.Дуулимтай олон нийтийн сүлжээнд зураг, дууны клипээ цацах , тоглолтын постер оруулахыг удаа дараа харж байсан. Энэ нь тухайн уран бүтээлчийн менежмент байх. Гэхдээ нөгөө талаас урлагт өөрийн ёс зүй гэж байх ёстой. Урьд өмнө нь зургаас нь харахад аав , охин хоёроос илүү амраг хосуудын маяг , утга агуулгатай дүр төрх харагдаж байсан. Хэл ам татлаад байгаа сүүлийн постерын зураг бол үзэл бодлоо хүчтэй илэрхийлэх гол шалтгаан боллоо. Зургийн утга санаа , менежмент нь аав , охин хоёрын тоглолт биш өөр ойлголт төрүүлэхээр байсан. “UFC” тулалдааны эсвэл насанд хүрэгчдийн бэлгийн эм бэлдмэлийн сурталчилгаа ч юмшиг харагдсан. Постерын дээд талд “Охин бид хоёр” гэж бичээгүй бол хэнч ойлгохооргүй байсан шүү дээ.

Сэтгүүлч: Таныг өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсэний төлөө дуучин В.Баттулга эргээд энэ асуудалтай ямар ч холбоогүй таны ажил мэргэжил , ажлын газар , хувь хүний орон зай , нэр хүндрүү халдаж лайваар гутаан доромжилж байсан л даа. Энэ тухай тодруулахгүй юу?

Х.Уламбаяр: Тийм , би тэр лайвыг яг сайн тогтож үзэж амжаагүй байна. Дуучин тоглолтоо зогсоогоод голоор нь орилж чарлаж, уурлаж үсчиж байна гэж олон хүн надад хэлсэн. Би үзэл бодлоо л илэрхийлсэн төдийд миний ажилладаг байгууллага, албан тушаал , гэр бүл огт хамаагүй. Одоог хүртэл миний утсанд хэдэн зуун чат , мессэж ирсээр байна. Өчигдөр манай ажлын газрын хамгаалагчид “Танайд Уламбаяр гэдэг залуу ажилладаг биздээ. Болгоомжтой, аятайхан яв гэж хэлээрэй” гээд явсан байна лээ. Би цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсний төлөө аюулгүй байдалдаа санаа зовох шаардлага үүсч байгаа юм болов уу. Маргааны гол сэдэвт санаа зовохын оронд ямар ч хамааралгүй зүйлсрүү дайрч байгаа нь дуучин илүү ёс зүйгүй харагдаж байна.

Хэрэв та мартаагүй бол саяхан Хууль зүйн төрийн нарийн бичгийн дарга хошин урлагийн жүжигчдийг алиалагч гэж хэлснээрээ маргааш нь нэр бүхий жүжигчид яамны гадаа жагссан. Үндсэндээ бол нэр бүхий хүмүүсийн хүссэн шиг масс хүлээж аваагүй. Үүнтэй адил нийтийн дуучид өөрсдийнхөө болохгүй , бүтэхгүй байгаа зүйлийг дотроо ярилцдаг байгаасай гэж хүссэн. Түүнээс биш иргэн Х.Уламбаяр нийтийн дууны уран бүтээлч огт биш. Миний үнэт зүйлрүү хэт халдах нь хэр зохимжтой юм бол гэж бодож байна. Би тогоон дотор нь байдаггүй хүн болохоор ингэж хандаж байх шиг. Гэхдээ нэг сонин зүйл нь энэ постыг оруулаад 24 цаг болох гэж байна. Энэ хугацаанд надруу чат , зурвас бичиж , утсаар ярьсан хүмүүс ямар ч албан ёсны нэр , зураггүй хаягууд байна. Мөн энэ хугацаанд нэг ч зохиолын дуучин , зохиолын дуутай холбоотой уран бүтээлч над руу хандаагүй. Тэгэхээр энэ маань нийтийн дууны салбар дотроо бас зөрчилдөөнтэй асуудал бас байсан юм болов уу гэж ойлгосон.

Сэтгүүлч: Сүүлийн үед хүмүүсийн сошиал ертөнц дэх ёс зүйн тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

Толгойтой бүр утас барьдаг гэдэг шиг л байна. Энэ нь хүн төрөлхтний жам л байх. Том, жижиггүй л ухаалаг утастай, хүссэн хүсээгүй цахим орчинд холбогдож байна. Үүнийг хатуу хуульчлах нь цаг хугацааны асуудал. Саяхан Мэдээлэл харилцаа холбооны яамтай болсон. Удахгүй энэ асуудал жигдрэх байх. Би өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Нэг зүйл онцлоход би олон улсын тойм, хэлэлцүүлэг хөтөлж байхдаа хэн нэгний алдар нэрийг гутааж, голчилж яриагүй. Би зүгээр л өөрийнхөө хувийн орон зайд бодлоо илэрхийлсэн төдий. Миний бичсэн пост болон зураг Баттулгын Дуулим гэдэг охинд огт хандаагүй. Хэрэв буруугаар ойлгосон бол хүлцэл өчье. Харин би аавд нь энэ бол 100 хувь танд хандсан пост. Хэрвээ та ухаантай хүн бол үүнийг хоёр талаас нь эргэцүүлж хүлээж аваарай гэж хэлье.

Сэтгүүлч: Хэсэг бүлэг хүмүүс аавтайгаа дуулахыг буруутгаж байна гэж ойлгож байна. Нийгмээрээ анзаардаг ч хэлдэггүй байсан асуудлыг хэлж шүгэл үлээснийхээ төлөө эргээд буруутан болох хандлага ажиглагдаж байна уу даа?

Би аав, охин хоёр хамтдаа дуулахыг огт буруутгаагүй. Монголд төдийгүй дэлхийд ч аавтайгаа дуулаад алдар нэрд хүрсэн, амжилттай яваа уран бүтээлч олон байдаг. Гэхдээ тэдний арга барил манай хоёр гол баатрынхаас тэс өөр. Би зөвхөн үүнд л шүүмжлэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл, Б.Дуулим гэх охиныг угсаа гарал, шашин шүтлэг, арьс өнгө, ажил төрөл, ямар нэг байдлаар гутаан доромжлоогүй. Миний цахим хуудастаа оруулсан нийтлэл бол цэвэр Вандангийн Баттулга гэдэг хүнд хаягласан. Нийтийн дуутай холбоотой олон асуудал байдаг гэж сонссон. Би нэг л жишээн дээр шүгэл үлээсэн.

Аав, охин хоёрыг олон хүн үздэг, дэмждэг байж болно. Түүнийг би хүндэтгэнэ. Гэхдээ бид бодит байдлыг харах ёстой. Цахим орчноос хүүхэд залуус энэ постер, зургуудыг харж байгаа. Аав нь охинтойгоо дуулдаг сайхан дуучдийг алийг тэр гэх вэ. Гавьяат Д.Энхзул хүүтэйгээ, дуучин Э.Чулуунчимэг ч охинтойгоо дуулж л байдаг. Аав, ээжийн, үр хүүхдийн гээд хорвоогийн сайхан зүйлсийг харуулдаг. Харин энэ аав, охин хоёр хайрын, амраг сэтгэлийн, хаягдсан, салалтын гэх мэт утга агуулгатай дуу дуулдаг. Б.Дуулим охиныг би өсвөр насны охин гэж ойлгож байгаа. Хичээл сургуульдаа сурч, хүүхэд байх ёстой үедээ орон нутгаар тоглолт хийж, ийм утга агуулгатай дууг аавтайгаа дуулаад явах нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Хүүхдийг хүүхдээр нь байлгамаар байна л гэж хүсч байна. Би өөрөө ч охинтой хүн. Шилжилтийн энэ эмзэг үе дээр нь л ойлгож сонсдог, анхаарч төлөвшүүлэх нь үр хүүхэд, улс орныхоо ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт.

Сэтгүүлч: Нэг жишээн дээр шүгэл үлээснээр эргээд өөрөө буруутан болдог байдал олон давтагдвал нийгэмд шүгэл үлээх зоригтой хүн цөөрөх эрсдэлтэй болов уу?

Улсын Их хурал, Байнгын хороогоор шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Шүгэл үлээнэ гэдэг хэн нэгний мууг үзэхдээ бус нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа зүйл. Шүгэл үлээгчдээ массаараа үзэн яддаг байдал даамжирвал цаашид шүгэл үлээгчгүй болно. Энэ нь эргээд нийгэмдээ маш хортой

Эх сурвалж: Өдрийн сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!