Цаг үеийн мэдээлэл

МАРАЛМААГИЙН ҮЙЛДСЭН ОСЛЫН БАС НЭГЭН ХОХИРОГЧ ӨНӨӨДӨР ЭМНЭЛЭГТ ХЭВТЖЭЭ

Эргэн сануулахад, 2022.10.10-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд 18:46 цагийн орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгал руу сөрж нийт 7 автомашины мөргөсөн бөгөөд явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Өмнө нь mass.mn сайтынхан мөргүүлсэн эхний машины хохирогч, иргэн Я.Дарханцэцэгээс тодруулга хүргэсэн. Тухайн үед хохирлоо холбогдох байгууллагаар нь дамжуулан байрагдуулсан байгаа одоогийн байдлаар эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна гэсэн мэдээллийг өгч байсан байна.

Тэгвэл өнөөдөр буюу 2022.10.25-ны өдөр тухайн иргэнээс тодруулахад “Эмнэлгээр олон хоног явлаа. Хүзүүний 4-5 дугаар үеийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. Түүнийгээ шүүх эмнэлгээр тогтоолгоод өнөөдөр эмнэлэгт хэвтсэн гэжээ

Осол гарсан өдөр л осол үйлдэгч М-тэй таарсан. Түүнээс хойш цагдаагийн газар нэг л удаа уулзсан. Ээж нь л цагдаагийн газраар яваад байна лээ хэмээжээ.

Сошиалаар 7 хохирогчийн талаар янз бүрийн мэдээлэл яваад байгаа. Приус маркийн машинаа солиод lexus маркийн автомашин авсан гэдэг нь үнэн үү? гэх сэтгүүлчийн асуултанд “Тийм зүйл огт байхгүй. Машинаа мөргүүлчхээд Lexus авсан гэдэг нь худлаа мэдээлэл гэдгийг хэлье. Долоон машины хамгийн их хохирсон нь приус-20 маркийн машинтай нэг ах байсан. Түүнд л хамгийн их хохирол буюу 11 сая төгрөг гарсан юм байна лээ.

Намайг мөнгө аваад амаа таглуулсан, приусээ солиод lexus уначихсан уу гэх мэтээр маш их дайралтууд фэйсбүүк, твиттерээр ирж байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Бид хоорондоо утсаар ч ярьж үзээгүй, юу ч яриагүй. Яг хуулийн байгууллагаараа л явж байгаа” гэжээ.

Мөн Маралмаагийн үйлдсэн ослын хохирогч 12 настай охины ар гэрийхэнийг олон нийтэд мэдээлэл өгөхийг хориглосон ажээ. Ямар учраас ингэж байгааг гайхмаар юм. Бид энэхүү 12 настай охины хохирлыг мартаж болохгүй.

Эх сурвалж: mass.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!