Uncategorized

4-н анги үргэлжилсэн Single Ladies киноныхон хэрхэн “өөрчлөгдсөн” бэ?

Саяхан мэт санагдах боловч Single Ladies киноны 1-р анги нээлтээ хийгээд хэдийн найман жил өнгөрчээ. А.Миеэгомбын кино зохиолыг бичиж, найруулсан энэхүү уран бүтээл нь нийт 4-н ангитай бөгөөд хамгийн сүүлийн анги болох “Single Ladies: Төгсгөл ба эхлэл” кино 2020 оны 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоод буй. Тэгвэл бүтэн найман жилийн хугацаанд гол дүрийн жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

МУСТА, жүжигчин Г.Ундармаа

Эрдэнэт хотын театрын тайзнаас жүжигчний гараагаа эхэлсэн жүжигчин Ундармаа Single Ladies кинонд гол дүр Ариунсанаагийн дүрийг бүтээгээд зогсохгүй, уг киноны продюсерийн үүргийг давхар гүйцэтгэсэн билээ. Тэрээр 2013 онд “Single Ladies” кино эхлэхэд бага зэрэг махлаг харагдаж байсан бол “Single Ladies: Төгсгөл ба эхлэл” киноны нээлтийн үеэр жингээ хасаад зогсохгүй, улам залуужиж, галбиржсан байгааг та бүхэн харж байна. Түүний Инстаграм хуудсаар зочлон жүжигчний хувийн амьдрал, өдөр тутмын зуршлын талаар сонирхоорой.

МУСТА, жүжигчин А.Туяа

“Х Түц” хамтлагаас ажлын гараагаа эхлэсэн, халуухан, сайхан бүсгүй тодотголтой жүжигчин А.Туяа сайн ч жүжигчин гэдгээ үзэгч түмэндээ батлан харуулсаар байгаа билээ. Тэрээр “Single Ladies” киноны Сарангуагийн дүрээрээ алдартай бөгөөд уг киноны хамгийн эхний ангид тоглохдоо өөрийн зүгээс “огт мэс засалд ороогүй” хэмээн олон удаа ярилцлага өгч байсан ч төгсгөлийн ангийн нээлтээс хойш уруул, хамар, хөхөө “янзлуулж” олны анхааралд дахин өртсөн юм.

МУСТ, жжигчин О.Дөлгөөн

Монголын хоёр дах Жулетта гэгддэг үзэсгэлэнт бүсгүй О.Дөлгөөн “Single Ladies” киноны анхны ангид тоглохдоо “шинэ жүжигчин” хэмээх тодотголоос хараахан салж амжаагүй байсан хэдий ч уг киноны Гэрэлцэцэг гэх дүрийг сэтгэлд хоногштол бүтээж чадсанаараа авьяасаа түмэнд гайхуулсан билээ. Тэрээр киноны 4-р ангид гол дүрийг бүтээгээгүй нь олон үзэгчдийг гомдоосон. Анхны төрхөөсөө нэг их өөрчлөгдөөгүй ч киноны явцад шүдний аппаратаар шүдээ тэгшилсэн нь нүдээ олсон засвар болсон юм.

МУГЖ, жүжигчин П.Эрдэнэзаан

“Single Ladies” киноны бүх л ангийн туршид тоглосон ганц эрэгтэй жүжигчин бол МУГЖ П.Эрдэнэзаан. Тэрээр киноны чимэг болоод зогсохгүй төгсгөлд нь Ариунсанаатай сууж төгсдөг билээ. Ариунсанаагийн захирлын дүрийг бүтээсэн жүжигчин маань киноны эхний болон төгсгөлийн ангид ингэж харагдажээ.

Жүжигчин Т.Сансармаа

“Single Ladies 3” кинонд Хадаан хэмээх сайхан бүсгүйн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Т.Сансармаагийн хувьд алдарт гарахаасаа өмнө “Хатариш” Амараатай үерхэж асан. АНУ-д суралцан ирсэн тэрээр гадаад төрхөөсөө авахуулаад бүхий л зүйлдээ цоо шинэ өөрчлөлт хийж, авсан анхны гол дүр нь Хадааны дүр билээ. Уг кинонд тэрээр жүжиглэх авьяас болон англи хэлний мэдлэгээ үзэгчдэдээ гайхуулаад авсан юм.

8-н жил үргэлжилж, бүрэн хэмжээний 4-н ангийг бүтээсэн “Single Ladies” киноны уран бүтээлчид ийнхүү өөрчлөгджээ. Нөхөр хайж явсан Ариунсанаа бүсгүй эцсийн бүлэгт анхнаас нь хажууд нь байсан захиралтайгаа сууж, бидний сэтгэлийг амраасан билээ.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!