Цаг үеийн мэдээлэл

Нара “Зөгийн балны кластер” ТББ-ыг байгуулав

Энэ жил Нара-ийн зөгийчин болж , аж ахуй эрхэлж , “Мангир” нэрийн байгалийн олон цэцгийн цэвэр зөгийн бал үйлдвэрлэсний таван жилийн ой тохиож байна.

Нара өөрийн цахим хуудаснаа: “Таван жил их биш ч бас бага хугацаа биш ажээ. Уул ус гатлаж , шавар шавхай туулж , суралцаж хөгжиж тэмүүлэхийн хажуугаар 70 гаруй бүлийн хорогдол , дориун үнэтэй шил шаазан шатах зэрэг шантрах үе ч бас бишгүй л байв. Ямартай ч таван жилийн туршид цор жинхэнэ байгалийн балыг их бага чамлалгүй чанарыг л эрхэмлэн хүнд хүргэнэ гэсэн зарчимаа алдаагүй ирсэн маань миний бахархал юм. Энэ жил таван жилийн ойн Special зөгийн балыг 700граммаар савлан, Мангир нэрийн шоколад болон зөгийн балны халбагын хамт тусгайлан хүргэж байна. Энэ жил бороо ихтэй жил ч байлаа , хаа сайгүй байгалийн бал ургац багатай байлаа” хэмээн саяхан нийтэлжээ.

Тэгвэл өнөөдөр Нара Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд “Tomoko Ibukuro”-той хамт “Зөгийн Балны Кластер”ТББ-ынхаа нээлтийн үйл ажиллагааг хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд МҮХАҮТ-н Ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-н гишүүн Ч.Ундрамын төлөөлөгч, Японы Элчин сайдын яам, мөн Францын элчин Сайдын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-н төлөөлөгч болон Японы Жайка төлөөлөгчийн газар, Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас тус тус төлөөлөгч нар оролцож Кластер хөгжлийн тухай, зөгийн кластераа хэрхэн хөгжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлэг хийжээ.

Энэхүү ТББ нь кластерын гишүүддээ шинэ зах зээл, олон улсын зах зээлд нэвтрэх, экспорт хийхэд техник, технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, салбарын чиглэлээр олон улсын бага хурал, төрөл бүрийн сургалт, лекц, хурал, семинар, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, тэдгээрт оролцох,
мэргэжлийн дүгнэлт гаргах, гэрчилгээ олгох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх , олон улсын сангууд болон бусад эх үүсвэрээс санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг, тусламж авахад зориулсан төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, түүнд хамрагдах ажлуудыг зохион байгуулахаар зорьж байгаа ажээ.

Мөн түүнчлэн кластерын зорилгын хүрээнд соёлын, нийгмийн болон хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах , кластерын гадаад, дотоод хамтын ажиллагааг өрнүүлэх, олон улсын туршлага, стандарт, давуу талуудыг судалж, кластерын гишүүдийн практикт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллах юм.

Зөгийн бүтээгдэхүүн экспортлох гадаад орны эрх бүхий байгууллага, худалдан авагчтай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, кластерын чанарын баталгаажуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хянан баталгаажуулсаны үндсэн дээр бүтээгдэхүүнийг экспортод гаргахаар зорих бөгөөд 2025 онд жил бүр 20 тонн зөгийн бал экспортод гаргана гэсэн зорилт тавьжээ

Саяхан үрийн зулай үнэрлэсэн Нара маань ийнхүү завгүй хөдөлмөрлөн явна. Дайчин , хөдөлмөрч бүсгүйдээ ажил хөдөлмөрийн улам их амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!