СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Индонез улсад 54 настай эмэгтэйн цогцос аварга могойн гэдэснээс олджээ

Ням гарагийн өглөө буюу 2022.10.23-ны өглөө каучук тариалдаг талбайд ажиллахаар явсан 54 настай эмэгтэй сураггүй алга болсон хэрэг Индонез улсын Жамби мужид гарсан ажээ.

Маргааш нь эмэгтэйг эрэн сурвалжлах явцад нутгийн иргэд маш том гэдэстэй аварга могойг олсон аж. Иргэд 5 метр урт биетэй могойг алж, гэдсийг нь ярахад дотроос нь сураггүй болсон эмэгтэйн цог.цос бүтнээрээ гарсан байна.

Албаныхны мэдээлснээр хүн могойд залгиулах явдал их ховор тохиолддог ажээ. Индонез даяар хамгийн сүүлд 2017, 2018 онуудад тус тус нэг ийм золгүй тохиолдол болж байсан байна.

Питон аварга могой барьсан амьтанаа бүхлээр нь залгидаг. Энэ амьтны эрүү нь маш уян хатан бүтэцтэй тул залгих амьтны хэмжээгээр сунадаг байна.

Ердийн үед жижиг мэрэгчдийг хүнсэндээ хэрэглэдэг питон аварга могой биеийн хэмжээ нь томрох тусам илүү том амьтныг ангийн олзоо болгодог тухай эрдэмтэд , судлаачид тайлбарлажээ.

Энэ үедээ зэрлэг гахай, буга гөрөөс зэрэг том биетэй амьтадыг бүхлээр нь залгиж чаддаг байна.

Эх сурвалж: BBC, IKON.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!