Цаг үеийн мэдээлэл

Нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах амаргүй байлаа

Дуучин Ану буюу Уранхолбоо өнөөдөр албан ёсны тайлбар хэллээ. Тэрээр цахим хуудаснаа: “За өдрийн мэнд хүргэе, Та бүхэн маань бүгдээрээ сайн байцгаана уу? Өчигдөр буюу 2022 оны 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан юм. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон

Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлсэн. Өвчтэй зовлонтой, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж анзаарсан.

Маш олон зүйл бичмээр байгаа боловч та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсоое.
Мөрөөрөө хөдөлмөрлөж ,хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа.

Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан.
Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байна.

Муу бүхэн үүгээр дуусах болтугай.
Цаашид та бүхэн маань хаа явсан газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори , постон дээрээ байршилаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай.
Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа.

Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ ийнхүү мэдэрлээ.
Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ , охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна.
Билэгт сайн өдөр нь амны билэггүй зүйл ярьсанд уучлаарай. Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа” хэмээн сүүлийн 1-2 өдрийн сенсаци болоод байгаа зүйлд албан ёсны тайлбар төдийгүй анхааруулга сэрэмжлүүлэг хүргэлээ

Эх сурвалж: Уранхолбоогийн албан ёсны сошиал хаяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!