Цаг үеийн мэдээлэл

Хаанахын ямар учиртай нөхөр манайд ирэв?

Дэлхийн шоу ертөнцөд “Liver King” нэрээр алдаршсан инфлюссер Брайн Жонсон гэх хүн 10.26-ны өдөр Монголд иржээ. Тэр түүхий махаар хооллож, хээрээр гэр хийх дуртай тэрбумтан ажээ.

Монголд хүмүүнлэгийн сан байгуулах, хүүхдийн цэцэрлэгт туслах , олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулахаас гадна Чингисийн хүрээ жуулчны баазад бэсрэг наадам үзэх зорилготой иржээ. Тэрбээр инстраграм, фэйсбүүкдээ хоёр сая орчим дагагчтай тэрбумтан гэнэ шүү.

Брайн Жонсоныг “Америкийн Викинг” гэдэг гэнэ. Учир нь, тэр ер бусын амьдралын хэв маягтай. Түүхий хоол иддэг, аль болох хүнээс хол зэрлэг байгальд амьдардаг. Түүнийг фитнесийн дасгалжуулагч, тамирчин гэж харж болох ч тэр хэзээ ч спорт зааланд дасгал сургуулилт хийж байгаагүй. Цэвэр агаарт , цэвэр байгальд бэлтгэл хийх ёстой гэж үздэг бөгөөд бэлтгэлийн төхөөрөмж нь тоосго, туухай, данх, гинж гэх мэт байдаг аж. Түүний амьдралын философи нь ” Хүн гартаа ганц сүхтэй байхад хүн зэрлэг байгальд амьдарч чадна” гэж үздэг ажээ.

Хамгийн хачирхалтай нь түүний хооллолтын хэв маяг ба тэр мах, элгийг түүхийгээр нь иддэг. Энэ нь булчингийн массад эергээр нөлөөлдөг гэж үздэг. Бас тахианы өндгийг зөвхөн түүхийгээр нь иддэг гэнэ

Ой доторх өөрийн фермдээ эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Эрчүүдэд зориулан тураах хоол тэжээлийн талаар контент бэлтгэдэг. Мэдээж түүхий мах санал болгодоггүй. Жингээ хасахад туслах хоолны дэглэмийг л санал болгодог бөгөөд түүний инстаграммын 1,7 сая дагагч нь тун идэвхтэй гэнэ.

Тэр Монголд ирээд ямартай ч манай алдарт Нарантуул захаар ийнхүү явжээ. Ойрд гадаа ямархуу хүйтэн байгаа билээ. Тэгтэл шалдан нүцгэн л яваад байдаг үнэхээр чийрэг хүн гэлтэй.

Брайн Жонсон Монголд ирээд хамгийн түрүүнд хонины хуйхалсан толгой, хонины тархи идсэн талаараа сошиал хуудсандаа хуваалцсан аж. Мөн Улаанбаатрын түгжрэл түүнд таалагдаагүй тул алхахыг илүүд үзэж өчигдөр жолооч нарын анхаарлыг ихээхэн татсан байна.

Хэрвээ та хаа ч юм энэ хүн явж байвал гайхаж цочирдолгүй найрсаг хандахыг хичээгээрэй гэж зөвлөмөөр байна. Тэр манай улсад ирэхдээ их ач холбогдол өгсөн ба өөрийн инстаграмм дагагч нартаа байнга лайв хийн дэлхий дахинаа манай улсыг сурталчилан таниулж яваа болов уу. Мөн түүний манай улсад хүмүүнлэгийн чиглэлээр бодсон зорьсон зүйлтэй ирсэн нь саашаалтай хэрэг.

Эх үүсвэр: toim.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!