Uncategorized

Хүүхдийн баярын өдрөөр 10,843 ээж “Эхийн алдар одон хүртлээ

Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу 6-р сарын 1-ний өдөр дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн олон сайхан эхэд “Эхийн алдар” одонг хүртээдэг уламжлалтай билээ.

ФОТО: 40 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Эх сурвалж: news.mn

2021 оны байдлаар улсын хэмжээнд 10,843 ээж энэхүү хүндэт одонг хүртэх болзлыг хангасан ба өнөөдөр буюу 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн Нийслэлийн 9-н дүүргийн 4224 ээжид одонг гардуулж эхэлсэн байна.

Эхийн одон медаль гардуулах (20)
Эх сурвалж: news.mn

Монгол улс анх 1958 онд “Алдарт эхийн одон”-г олон хүүхэдтэй эхчүүдэд хүртээж эхэлсэн бөгөөд 2000 он хүртэл 42489 ээж олон хүүхэд төрүүлж өсгөснийхөө хариуд төрдөө үнсүүлж, энэхүү эрхэм алдарыг хүртсэн байна.

Эхийн одон медаль гардуулах (25)
Эх сурвалж: news.mn

Олны танил, соёл урлагийн ододоос авахуулаад эгэл жирийн малчин эмэгтэйчүүд, оффисын ажилтан гээд хүүхэд төрүүлэх боломжтой хүн бүрийг огт ялгалгүй эрх тэгш хүртээж чаддаг шагнал бол “Эхийн алдар одон” билээ.

Эхийн одон медаль гардуулах (22)
Эх сурвалж: news.mn

Олон сайхан үр хүүхэд төрүүлж, эрүүл саруул, эх орондоо хэрэгтэй иргэн болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа бүх сайхан ээжүүдэд ээ баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Ээждээ хайртай хүн бүр энэхүү мэдээг share-лэж, ээждээ хайртай гэдгээ хэлээрэй!

SORONZON: “ЭЭЖ ЭЭ, сайн байна уу”
Уран зураг: “Ээж ээ, сайн байна уу?” Д.Амгалан

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!