Цаг үеийн мэдээлэл

Halloween тэмдэглэж байсан маш олон тооны өсвөр насныхан амь үрэгдлээ

Өчигдөр буюу 2022.10.29-нд Солонгосын Итэвонд хүмүүс Halloween тэмдэглэж хэт бөөгнөрөл үүсгэж олноороо ухаан алдаж, газар дээрээ нас барж буй аймшигтай осол гарлаа

Одоогийн байдлаар буюу 2022.10.30-ны өглөөний 11:00 цагийн үед 146 хүн нас барж 150 хүн гэмтэл авсан байна.

Гэмтлийн улмаас нас барж байгаа иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Нас барсан хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан буюу 20 хүртэлх насныхан байгаа юм.

БНСУ-ын төрийн байгууллагууд гуравдахь шатны аврах, эрэн хайх ажиллагааг явуулж байгаа гэж мэдээллэв.

Холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас манай улсын элчин сайдын яаманд мэдэгджээ.

Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас болох 010-8205-3464 дугаарт холбогдоно уу.

Эх сурвалж: mass.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!