Цаг үеийн мэдээлэл

Чихэр цуглуулж явсан 9хөн настай охиныг 56 настай иргэн өшиглөжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу 2022.10.29-ны өдөр “Хэллоуиний баярын чихэр өгөөч” хэмээн хаалга тогшсон охиныг нэгэн иргэн өшиглөж, зодсон гэх мэдээлэл сошиал орчинд тарсан билээ

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад 2022.10.29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад:

“Есөн настай, эмэгтэй “Н” гэгчийг Halloween баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган , шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэлээ.

Эх сурвалж: eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!