Uncategorized

Баавгайнаас нохойгоо хамгаалж “од” болсон охин: Түлхэж унагаасныхаа дараа л баавгай гэдгийг нь мэдсэн

АНУ-н Калифорниа мужид хашаанд нь орж ирсэн том баавгайг түлхэж унагаасан өсвөр насны охины бичлэг тренд болоод удаагүй байгаа билээ. 17 настай, Хэйли Моринико хэмээх өсвөрийн охины гэрийнх нь хяналтын камерт бичигдсэн уг дүрс нь Брадбери дах эдлэнд нь тохиолдсон бөгөөд тэрээр хэлэхдээ “Үүнийг хийхдээ эрүүл ухаантай байгаагүй, хайртай тэжээвэр нохойгоо аврах гэж цөхрөлтгүй зүтгэсэн” гэжээ.

Morinico's mom (left) also appeared on the morning program and said she was 'horrified' by the footage of her daughter's brush with the bear
Баавгай түлхсэн охин, ээж, аварсан нохойн хамт

Энэ талаар АНУ-н алдарт “Өглөөний мэнд Америк!”/ “Good morning America!” өглөөний нэвтрүүлгийн ярилцлагын багийнхан түүнтэй ярилцсан байна. “Үнэнийг хэлэхэд би түүнийг баавгай гэдгийг түлхсэнийхээ дараа л мэдсэн. Надад тийм их хүч байгааг би мэдээгүй. Оюун ухаан нь эрүүл саруул байгаа ямар хүн баавгайг түлхэж унагаах вэ дээ?” хэмээн Моринико хэнэггүйхэн хариулсан ажээ.

Brush with a bear - and a brush with fame! Morinico made several appearances on morning TV on Wednesday after the world watch her dramatic encounter with the gigantic bear
Охины инстаграм хуудсандаа байршуулсан стори

Охин энэхүү аюулт явдалын дараа эмнэлэгт үзүүлэхэд гарынх нь 2 хуруу тулж, өвдөг нь бага зэрэг шалбарсан байсныг эс тооцвол тэрээр хүнд бэртэл аваагүй нь гайхамшигт аз гэж эмч нар дүгнэв.

In a true fight-or-flight moment, the teenager daringly approaches the fully grown adult black bear and pushes it off the wall before immediately gathering her pets and going inside. She showed off her injuries on Instagram
Охины инстаграм хуудсандаа байршуулсан стори

Зэрлэг амьтдын мэргэжилтэн Рон Магилл “Өглөөний мэнд Америк” сэтгүүлд хэлэхдээ ” Бамбарууштайгаа явж байгаа эх баавгай бол хамгийн хүчтэй араатан байтал охин түүнтэй тэмцэлдсэнийхээ дараа хүнд бэртэл аваагүй байна гэдэг бол том аз. Харин энэ бичлэгийг дэлхий даяар үзсэн хүмүүст хандан хэлэхэд үйл явдлыг даган дуурайж огтхон ч болохгүй. Хэзээ ч битгий зэрлэг амьтан руу гүйгээрэй” хэмээн сануулсан байна.

Morinico was seen on her home surveillance camera Monday charging towards the predator after it clambered atop a wall outside her Bradbury residence.

Моринико охин дөрвөн нохойтой бөгөөд бичлэгэн дээр үзэгдсэн баавгайд бариулахаа шахсан нохойг нь Вероника гэдэг байжээ. “Нэг харахад аварга том амьтан Вероникаг газраас өргөөд авч байсан. Хэсэг зуур ухаан балартаад очиж аврах ёстой гэсэн бодол намайг дотроос минь хатгасан юм. Би амжаагүй бол түүнд минь юу тохиолдох байсныг бурхан л мэдэх байх. Түүнийг алдчихвал ээж минь ямархуу байдалтай байхыг нь би мэдэх учраас ээжийнхээ төлөө хайртай нохойг нь хамгаалсан” гэж CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Morinico also appeared on CNN, accompanied by one of her pooch Valentina, who she helped save from the clutches of the hungry mother bear

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Hailey Morinico, 17, is speaking out after charging at a huge brown bear who appeared in the backyard of her home

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!