Цаг үеийн мэдээлэл

Ч.Маралмаагийн гэрийхэн 10 сая төгрөг цувуулж өгчихөөд , худлаа яриад алга болсон

Эргэн сануулахад, энэ оны 10-р сарын 10-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд 18:46 цагийн орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгал руу сөрж нийт 7 автомашины мөргөсөн бөгөөд явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Долоон машины хамгийн их хохирсон нь приус-20 маркийн машинтай байсан ба түүнд хамгийн их хохирол буюу 11 сая төгрөг гарсан ажээ.

Тэгвэл Ланд-200 автомашинд мөргүүлж чирүүлсэн 12 настай охины гэмтэл , шарх одоо иймэрхүү байдалтай байна.

Машинд мөргүүлсэн охины аав болох Б : Охиныг минь аймшигтайгаар дайрч, тамласан Ч.Маралмаагийн гэрийнхэн 10 сая төгрөг цувуулж өгчихөөд , худлаа яриад алга болсон.

Даваасүрэн гэх шүүх шинжилгээний эмч ийм гэмтлийг удаа дараа хөнгөн гэж гаргаад байгаад ар гэр нь гомдолтой байгаа талаараа мэдэгджээ.

Эх сурвалж: mass.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!