Uncategorized

Хойд Солонгосын ард иргэд эдгээр зүйлсийг худалдаж авбал шоронд орно

Манай дэлхий дээр социалист улс төрийн тогтолцоотой цөөн хэдэн улс байдгаас хамгийн алдартай нь Хойд Солонгос билээ. Хувь хүний юу хийж болох, юу хийж болохгүйг улсаас нь зааварлаж, уйлж, инээхээ цэргүүдээр хориулдаг ард түмэнд худалдаж авахыг хориглосон зүйлс ч бас байдаг гэнэ. Гэхдээ энэ хууль нь ерөнхийдөгч Ким Жон Ун болон дээд зиндааны хүмүүст үйлчлидэггүй ба зөвхөн энгийн ажилчин иргэдэд л хориглодог байна. Ингээд худалдан авах хориотой зүйлсийн жагсаалтын хэсгээс та бүхэнд хүргэж байна.

North Korea's Kim oversees military drills after U.S. and South cancel  joint air exercises | The Japan Times

#1 Бэлгэвч

Condoms Unwrapped | Northwestern Medicine

Солонгос хүмүүсийн хувьд сексийн талаар олон нийтэд ярих хориотой байдаг. Хүмүүсийн ихэнх нь бэлгэвч гэж юу болох талаар ч мэддэггүй ажээ. Хойд Солонгост бэлгэвчийг хориглодог шалтгаан нь гэвэл маш энгийн. Ард иргэдийг ямар нэгэн зүйлийг ганцхан хэрэглээд л хаях хэмжээний хангалттай баян биш гэж үзсэнд л хамаг учир байгаа юм.

#2 Ариун цэврийн хэрэглэл

What Type of Sanitary Product is Right for me? | Nabta Health

Мэдээж Пеньян дах дээд зиндааны бүсгүйчүүд ариун цэврийн хэрэглэлийг сарын тэмдгийн үеэр хэрэглэх боломжтой хэдий ч хөдөө нутагт байгаа эгэл борчууд тэдгээрийг худалдаж авч болохгүй гэнэ. Тэд багадсан, хуучирч, хэрэглээнээс гарсан хувцасаа хайчилж ариун цэврийн хэрэгслийн оронд хэрэглэдэг байна.

#3 Түргэн хоол

A guide to eating healthy in a fast food restaurant - Health - The Jakarta  Post

Дэлхий нийтэд зарлахдаа Хойд Солонгост, Пеньянд бүх зүйлс бий гэж хэлдэг ч түргэн хоолны тал дээр Пеньянд маш ховор, маш үнэтэй пицца, хамбургер зэрэг хоолнуудыг зардаг ажээ. Мэдээж энэ нь зөвхөн дээд зиндааны хүмүүсийн л хүртэх эрхтэй зүйл бөгөөд хөдөө нутгийнхан “түргэн хоол” гэж юу байдгийг ч мэддэггүй.

#4 Үсний будаг

How to Dye Your Hair at Home, According to Pro Colorists

Хэрвээ үнэхээр хүсэж байвал хар зах дээрээс үсний будаг худалдаж авч болох боловч хэрэглэж чадахгүй. Учир нь үсний тань өнгө өөр байж болохгүй. Гэрлэсэн эмэгтэйчүүд үсээ заавал богино маягаар засуулах ёстой ба хэрэв үсээ будах шаардлага гарвал гүн хар буюу Солонгосчуудын ерөнхий үсний өнгөтэй будгийг хэрэглэнэ. Сурагч нар мөн үсээ богино засалтаар тайруулдаг. Энэ бүх хууль эрчүүдэд ч мөн хамаатай бөгөөд залуу эрчүүд үсээ хамгийн дээд тал нь 2 инч хэмжээтэй ургуулж болно гэж заажээ. Харин 60-аас дээш насны эрчүүдэд 3 инч ургуулахыг нь зөвшөөрдөг аж.

#5 Шинэ жилийн гацуур/ Зул сарын мод

A Christmas Tree Says Something — Detroit Jewish News

Хойд Солонгос улсад шашин, эрх чөлөө хоёрын аль аль нь ч байхгүй. Тиймээс тэд Христийн төрсөн өдрийг тэмдэглэхийг хориглодог. Хэрвээ хэн нэгэн Хойд Солонгост очоод Ариун Библ уншвал шоронд орно. Зул сарын мод гэрт чинь байгааг хэн нэгэн олж мэдэх л юм бол тэр хүн гэр бүлээрээ хорих лагерт очно эсвэл үхнэ гэсэн сонголт тэдэнд үлддэг.

Kim Jong-un reappears in public – again – as Korean reunification talks  hurtle towards 'failure'

ХЭРВЭЭ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!