Uncategorized

Ганцхан хорхойтой шүднээс болж ирээдүйгээ алдсан хүүгийн харуусал…

Хүү анх таван настайдаа зуны амралтаа өвөөгийндөө өнгөрөөхөөр Өвөрхангай аймгийг зорьсон гэнэ. Тухайн үед явахдаа л шүд нь өвдөж уйлж эхэлж. Гэтэл аав, ээж нь аманд нь “баралгин” зуулгаад л хацар дээр нь үнсээд унаанд суулган явуулжээ. Хүүгийн шүдний өвчин намдсангүй.

How to Stop Tooth Decay in Its Tracks | Cody Dental Group

“Баралгин” уусаар, давстай усаар амаа зайлсаар… Энэ маягаар бүтэн нэг сарыг өнгөрөөжээ. Ингээд хүү өндөр халуурсан учир өвөө нь аймгийн төвийн эмнэлэгт аваачихад эмч нар үг дуугүй хэдэн цоорсон, хар шүдийг нь авчихав. Хүүгийн бие сайжралыг олсонгүй, халуурсаар… Буйл нь том хавдаж эцэст нь амарна гээд очсон хүүгийн бие муудан хотод иржээ.Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнд ирж периостит /ясны хальсны үрэвсэл/ гэсэн оноштойгоор үрэвслийн голомттой хэсгээ нээлгэн идээг гадагшлуулсан байна. Мөн өндөр тунтай антибиотек эмчилгээ хийлгэв. Өвчнөө түр ч болов мартаж бусад хүүхдүүдийн адил гадаа тоглож, аав ээждээ эрхлээд л…

I Don't Play with My Kids (and That's Okay) | Baby Chick

Гэвч ахин халуурч эхэлжээ.Ахин эмнэлэгт очиход хүүгийн онош остеомиелит /ясны үрэвсэл/ гэж тавигдав. Хүү хагалгаанд орж ясаа хусуулсан ч үрэвсэл ясыг идэж зөөлрөн хэврэг болгосон байлаа. Энэ зөөлөрсөн бүх хэсгийг авснаар үрэвсэл зогсох учир түүний ясыг тайржээ.

Одоо тэр хүү эрийн цээнд хүрсэн. Тал эрүүний ясгүй тэрбээр үсээ урт ургуулж тэр хэсгээ далдладаг. Өөрөөсөө их ичдэг учраас нийгмээс аль хэдийнэ тусгаарлагдаж найз нөхөдгүй, найз охинтой болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй хэмээн ярьж сууна. Одоо тэрбээр олсон бүх мөнгөө дүү нарыхаа шүдний эрүүл мэндэд зориулан зарцуулж, өдөрт гурван удаа шүдийг нь угаалгадаг гэнэ.

Тэрээр хэлэхдээ “Би аав ээждээ гомддог. Миний шүдийг өвдөх тэр үед жаахан анхаараад эмчид очсон бол эрүүтэй болох гэж дахин дахин хагалгаанд орохгүй, найз нөхөдтэй, магадгүй найз охинтой сайхан амьдрах байсан ” гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярьсан юм.

Men Are Crying More, Does That Show Weakness? At One Time Men Were Expected  To Cry

Үүнийг сонсоод хамаг биений шар үс босоод ирэх шиг болж, хэлэх үггүй хэсэг суусан юм. Тэр удахгүй хагалгаанд орно. Түүний хагалгаа амжилттай болж эрүүтэй болоосой.Түүний бусдад хэлж ойлгуулаарай гэсэн хүсэлтийг өдөр бүр өвчтөнүүддээ тайлбарлан өгч жаахан ч болов тус болж байгаадаа баяртай байдаг юм.

Уншигч танд жаахан ч гэсэн зүйл бодогдсон бол хүү, охиноо, дүүгээ хөтлөөд эмнэлэгт нэг очоорой./Судалгаанаас үзэхэд энэ өвчлөл жил бүр буурч байгаа ч одоо түүнтэй адил шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч бага насныхан байсаар л байна.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ SHARE ХИЙЖ ОЙР ДОТНЫХОНДОО АНХААРУУЛААРАЙ!!!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!