Uncategorized

Улаанбаатар хотын авто замуудад ус зайлуулах шугам яаралтай хэрэгтэй байна! Хотын даргыг хартал SHARE!

Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн хэмжээнд нийт 1100 км, төвийн зургаан дүүрэгтээ 800 гаруй км хатуу хучилттай замын сүлжээтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжууд гадаргуун усны асуудлаас хамаарч авто замын ашиглалтад нөлөөлж байгаа. Хотын хэмжээнд хүндрэлтэй асуудал тулгарч байна. Гадаргуун ус  цуглах болон зайлуулах байгууламжийн хүртээмжгүй байдлаас хамаарч хотын гудамж, зам ус зайлуулах байгууламж болж иргэд олон нийт авто зам, замын байгууламжийг ус зайлуулах байгууламжгүй шийдэж байна гэсэн асуудлаар шүүмжлэлтэй хандаж байгаа.

Мэдээ.МН
Эх сурвалж: medee.mn

Нийслэлийн хэмжээнд 1100 км авто замыг сажйруулан ус зайлуулах шугам, сүлжээ тавихад 180 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ төсвийг шийдчихвэл Улаанбаатар хотын замууд усны асуудалгүй болно.  

Гадны улс орнуудад заавал ус зайлуулах асуудлаа шийдэж байж тухайн замын ажлыг эхлүүлдэг. Украйн, Польш гэх зэрэг улсуудад энэ нь замынхаа хуулинд зохицуулагдсан байдаг. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнуудад нэг км замд 1,5 км инженерийн шугам сүлжээг суулгасан байдаг ажээ. Хэрвээ замыг нь хуулаад харах юм бол сүлжилдсэн олон хоолойг та харж болно.

Авто замын системд харьцангуй хожуу нэвтэрсэн энэ системийг өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ягштал мөрдөж байна. Тийм ч учраас зам эвдрэх өөрөө хэлбэл дахин засах шаардлага бараг гардаггүй аж. Сүүлийн үед Япон улс нанотехнологиор шинэ асфальт хийгээд байна. Энэ нь нарны халалтаар агшиж сунадаг материал бөгөөд усыг өөртөө шингээдэг материал аж. Нигата, Осака гэх мэт мужуудад туршилтаар тавьж эхэлсэн бөгөөд анхны үр дүн нь маш сайн байгаа тухай гадныхан бичиж байна.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Эх сурвалж: montsame.mn

Биднийг энд ус зайлуулах системээ шийдэж ядан байтал дэлхийд дараагийн технологи гарч ирлээ. Тусгай материалаар хийсэн цемент. Үүнийг ашигласнаар маш их хэмнэлт гардаг гэх. Гэхдээ одоогоор бидэнд ус зайлуулах хоцрогдсон ч гэсэн хоолой хэрэгтэй байна даа.

ХЭРЭВ ТА АВТО ЗАМЫН УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМТАЙ БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙГАА БОЛ ХОТЫН ДАРГЫГ ХАРТАЛ SHARE ХИЙХЭД Л ХАНГАЛТТАЙ! ТАНЫ ОРОЛЦОО ЧУХАЛ!!!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!