Цаг үеийн мэдээлэл

Хадам бэр , Түнхэл Нара нарын хооронд хэн яс хаясан бэ?

Нара өөрийн цахим хуудаснаа:
Хамгийн дотно хүний маань гомдолоор дал наян хувьтай явж байсан барилгын ажлыг зогсоож битүүмжиллээ гэнэ дээ.
Байшин сав маань овоо сайхан сүндэрлээд нялхыгаа аль болох их хүйтрэхээс өмнө өчнөөн мөрөөдөж зүтгэж , хамгаа шавхсан байшиндаа одоо л орох дөхлөө дөө гэтэл ийм зүйл боллоо.

Хүн яаж ийм муухай өстөн дайсан болж болдгийг таминээ хэлээд өгөөч. Яаж яаж, яагаад яасан гэж?
2018 онд Түнхэл тосгонд очихдоо гол өгсөн газар судлаж явахдаа би энэ айлыг онцолж сонгож надтай бүтэн таван жил эгч ах дүүсээс ч илүү ойр дотно байсан зөгийчин Сэлэнгэ эгчийгээ худалч хүнд ээжээсээ ч илүү хүүе хаая гэж явж ирсэндээ! Түмэн олон мэднэ дээ, Түнхэлчүүд ч андахгүй дээ

Нара л ирж биднийг соён гэгээрүүлж байна, хүн чинь бас уулын мухарт ч ингэж сайхан амьдарч болдгийг үзүүлж байна гээд л саяхныг хүртэл ярьж суусандаа хөөрхий…

Гэрт чинь байгаа аяга тавагны комноос авхуулаад, гоёмсог тогоо шанага, түрхэж үзээгүй гоо сайханыг чинь , амттан шимттэн юутай ийтэй нь таван жил өмнөө барьж гүйснийг өөрөө мартсан ч миний найз нөхөд пээшш ямар үнэтэй яасан гоё юм бэлэглэдийн чи нээрээ Сэкүнээдээ арай хайртаймаа гэдэг найзууд минь мэднэ дээ

Байшингаа барьж эхлэхтэй залган аль зунаас л хойш хэзээ ч би урд нь гэм хийх бүү хэл үг унагаж зэхэр харж үзээгүй хүмүүс намайг хорт могойг зайлуулна гээд л айхтар дайрч үзэн ядаад байсаны ард гол турхирсан эзэн нь энэ эгчийгээ гэж ёстой зүүдлээгүй юмдаа

Гэтэл одоо Түнхэлчүүд, Шонхорчууд маань ганц нэгээрээ ирээд чи хүнээ таниарай таван жил чиний дан цалинг ч биш хамаг сэтгэлийг авч байсан хүмүүс чинь тэгсэн шүү, бид бол нарийн учрыг ч бараг мэдээгүй шахуу байсан шүү гэцгээгээд байхад ч бүрэн итгээгүй ч, хардаж үлдсэн ч өнөөдөр ингээд өөрийнөө нэр дугаараар гомдол гаргаад зогсохгүй тамгын газар танил бүхнээ ашиглан энд тэнд харааж хашгичиж иргэний гомдлыг та нар тоодоггүй гээд айхтар заргалданхан явна гэнэ дээ эгч минь

Ингээд эгчийн маань гомдлоор 70,80%тай явж байсан байшингийн барилгын явцыг зогсоож барилга битүүмжлээд явлаа гэнэ дээ.
За Түнхэлчүүд минь та бүхэнд хэлэх зүйл байна. Энэ гомдол дээр нутгийн иргэдийг энэ газарт буулгах байх гэж найдаж байна гэж бичсэн нь та бүхнийг буулгах гэсэндээ биш шүү!
Харин өөрөө тэр газарт гэр , аялал жуулчлалын өчүүхнээс амсчихаад шунаж байгаа нь тэр шүү.
Хэсгийн ахлах гэдгээрээ далимдуулж газар авч зарж үрж байдаг юм билээ шүү!

Дээр нь хүний өөрийн эзэмшлийн өвөлжөөгөө бусдад зарсныг хүртэл очиж зодоон нүдээн хийж хөөж тууж арилжаа наймааг нь зогсоож л байсан гэсэн шүү Сэлэнгэ эгч маань. Та нарыг Нара тэнэг мангар тэгж ингэж ярьдаг гэж их ярьдаг гэнэ билээ. Надад та нарын тухай тэнэг мангар гэж ярих бүү хэл үнэндээ амсхийх ч зай олддоггүй бөгөөд та нарын тухай би ер яаж мэдэх вэ дээ!
Харин та бүхнийг үхсэн хатсан, ядуу зүдүү, гуйрамч гуйлгачин, харанхуй бүдүүлгээр нь дуудаж хашаанаасаа гарч амжаагүй байхад л муулж суудаг нь Сэлэнгэ эгч маань байсан шүү.

Хэн нь хэнтэйгээ явалдаж хэрхэн яаж харвасныг, хэн нь хаанаас хэний авдар сав ухсан нүгэлдээ гэр бүлээрээ үхэж хатсаныг, хэн нь ямар үйлтэйдээ хүргэн бэрдээ хуугаараа алуулж байсныг, хэн нь ямар учраас хэнтэйгээ сууж хэнээсээ салж хэдэн удаа хэдэн хүний ямар ямар хүүхэд төрүүлснийг хүртэл нэгд нэгэнгүй муулж бах таваа хангаж амны зугаа болгон суудгийг та бүхэн мэдэж аваарай!

Айлын бэрүүдийн хооронд хүртэл хов зөөж тэр чамайг тэгсэн ингэсэн гэж холдуулна, хадам бэрийн хооронд ч өлхөөн яс хаячихдаг эгч маань Түнхэлчүүд Нара 2-н дунд чадна гэж бодсон ч би юмны үнэн мөнийг олчихтойгоо толгой шүү дээ.

Анхандаа уулын мухарт хийх ажил хомс уйддаг биз гэж л бодож их гайхдаггүй байлаа. Харин одоо бол Сэлэнгэ гээч маань дутуугийн комплекстой хүн байсан юм байна гэдгийг ойлголоо.
Ээж аав 2 минь хүртэл Сэлэнгэ биш байхаа юу гэж чамаас цалин хөлс авдаг эгч дүүс байж чамайг тэгэх юм бэ гэж байсныг нь яана. Гэтэл…

Говийн борын ээж болоод хойд эцэг хүртэл ер бид зүгээр харилцаатай ирж очоод хотод ирэхдээ манайд хүртэл хонож өнжөөд явж л байдаг байсан. Жирэмсний зургаан сартайдаа ээжид нь та нар арай л хүүхдээ тоохгүй хаяхымаа гэснээс өөр муудалцах ямар ч шалтгаангүй байв.
Хадам ээж нь гэх хүн үргэлж танадаж Нара тэр 2 яаж байгаан ийж байгаан гээл шиншлээд надаас асуугаад байдын гэж Сэлэнгэ эгч маань хэлсэн учраас танай хадамд бидний яах түй ч хамаагүй өөрсдийгөө хичээмэр шүү гэснээс илүү муугүй л байсан юмдаг.
Ер нь тэгээд Сэлэнгэ эгч минь, таны Түнхэлд нэр олох ажил бүхний чинь ард Нара л байсан шүү дээ!

Та хэрүүл зарга хийж хий хараахаас өөрийг чаддаггүй их л үзэн ядалтаар дүүрэн л хүн байсныг чинь хий ингэж суухаар өөрчил гээд би хотод анонс хүртэл хэвлэж авчраад тухайн үеийнхээ засаг даргаар гүүр замаа янзлуулж тэр нэрээрээ Түнхэлчүүддээ та Мундаг Зоригтой гэсэн үнэлгээг авч байсан бишүү? Та мартжээ, харин би хором мөч секунд алдалгүй бүхнийг санадаг толгой сайт шүү!

Та ичихгүй бол дүү нь одоо юундаа ч ичихэв… ёстой ичихгүй бол найз Хонгороогоо хүртэл хэн хэнийг хэрхэн яаж ярьж суудгийг чинь бичих зориг бий шүү надад!
Таны энэ мунхаг үзэн ядалтаар дүүрэн үйлдлийг төрсөн ах эгч чинь хүртэл яаж эргүүтэхээрээ ийм болдог байнаа гэсээр суугаа шүү дээ!
Одоогийн засаг даргаа та төрсөн дүүгийнхээ эхнэрийн үеэл гээд энэ мууг би дарамталж тэгнэ ингэнэ гэж суудаг шүү дээ. Иргэдийн төлөөлөгчдийн дарга чинь нөхрийн чинь хүргэн байдаг. Тэрийгээ хүртэл орон гэргүй гуйлгачин хэвтэж энд ирж биднийг удирдах юм гэнэ гээл ярьж суудаг бишүү!
Ямар сайндаа та 2020 оны зун хашааныхаа талыг өөрийн биш газартай нийлүүлэн 5,10н саяд зарсан байсныгаа тас нуун ЗүүнХараагийн газрын албаны Булгантамир гэдэг залууг ирэхэд нүүр нүдгүй харааж хашгичиж байгаад газраа хичнээн томруулан хашсан байгаа билээ дээ?
Танд асар том газар бий шүү дээ?! Бүр хэдэн мянган га газраар нь танайх ойн сантай шүү дээ. Алга дарам газарт байшин бариад аж ахуй эрхлэхийг Төрийн Байгууллага нь зөвшөөрчихөөд бхад таны хилэн юутай дуусашгүй болсныг дүү нь гадарлаж байнаа.
Энэ жил барьсан гэртээ танайхныг бэргэн хүргэнтэй нь юу байгаагаараа дайлж юу хүсч мөрөөдөж байгаагаа хэлж ярьсан минь алдас болжээ!!! Гэрт ууж идээд үлдэхдээ хүн дуурайх шийдвэр гаргаад зогсохгүй Яг Нарагийн гэрийн хажууд гэж ирээд зочид авдаг болсон тэрхэн өчүүхэн мөнгөний амт энэ олон жил бяцхан хүү чинь эрийн цээнд хүртэл сайхан нөхөрлөсөн ах эгч дүүсийн харилцаагаа таслан нэр нүүрээ барж байгаад чинь би харамсаж л байна.
Хөдөө аж ахуйн доктор Төмрөө гэдэг ах чинь энэ жил ирж миний сургаж хөгжүүлсэн та 2-г дураараа л зөгийндөө ажиллуулж байсан ч би юм бодоогүй. Миний барьсан гэрийн хажууд ургийн баяр хийнэ гэж гэр бүл ах дүүсээрээ худал яриад зочид авсныг чинь ч би нээх юман чинээ бодоогүй!
Ажлаа толгой илүүлж л хийдэг байснаа өөрсдөө ч мартаагүй гэж найдая, мөнгө хэрэгтэй боллоо тэд эд зээлээч гэхэд чинь хүртэл буцалгүй тусламж хэд хэдэн удаа өгч л байв.

Гэхдээ та хоёрын намайг гэсэн сайхан сэтгэл байсныг ёстой үгүйсгэхгүйээ. Тийм ч учраас нэг сайхан сэтгэлд чинь 10 хариу барихсан гэж хичээж явсан шүү
Төмрөө ах чинь миний нөхөр болох хүнийг ч дураараа зарна гэж ойлгоод загнаж харааж зандарч гэрээ бариулаад зогсохгүй , хүүхэн шааж хүүхэд хийхээс өөр чадах юм байхгүй гэж загнасанд бол би шууд очиж хэлсэнд танайхан нийтээрээ их хонзогноо юм биздээ?

Энэ бүхэн Сэлэнгээ эгчийн минь биш хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгч болсон ХААИС-н доктор Төмрөөгийн чинь санаа зорилго гэдгийг бас гадарлангаа өнөөг хүртэл үй зайгүй явсан эгчийгээ зөвтгөх гэж хичээн сууна.
Хүний шунал аа гэж…Анх намайг энэ уулын мухарт ийм мундаг од ирчихээд ёстой ийм энгийн хөөрхөн ийм хөдөлмөрч мундаг охин гэж бодоогүйшд гэж их ярьдаг байсан шигээ миний тэнд ёстой яаж зүтгэснийг 10н хуруу шигээ мэддэг л хүн байсан даа.
Говийн бортой нийлснээс хойш л та нэг л биш болсон. Энэ нэг юм чинь намайг ажилтнаа юм шиг зарах санаатай гээд л байнга л. Тэднийхнийг муулаад л, өнгөрсөн жилийн зун та говийн бортой чацуу шахам хүүтэй байж л наадхаа унтаж хэвтэх хэрэгцээгээ хангаад хая гээд л энэ жил болхоор хашаа хороогоо бариулчихаад хөө гээд л бэлэн юман дээр суусан муу гуйлгачин гээд л байнга тэгдэг байсан шүү дээ.
Би хаях биш эсрэгээрээ гэр бүл болоод үр хүүхэдтэй ч болоод байшин саваа барихад та атаачлаа юу хорсоо юу.. үнэхээр алин байхав гэж л гайхан сууна.
Хүмүүс таныг энэ бүхнийг хийсэн, зохион байгуулсан гэхийг сонссон ч за бас эргээд уулзах нүүр үлдээх байлгүй дээ гэж харж байсан ч өнөөдрийн энэ бүгд чинь хэрээс хэтэрч хэмжээ хязгааргүй үргэлжилж бгаа тул нэг мөр эцэслэе ингээд!!!
Уулын мухарт ганцхан айл өвөлждөг байж хань бараатай болох нь гэж бодохын оронд хавчиж хөөж чадна гэж бодсон бол та үнэхээр маш том эндүүрчээ!!!
Надад асар олон авъяас чадвар хөдөлмөр зүтгэл бий, тэр бүхнийхээ ачаар би Шонхор зусланд аж ахуй, зар сурталчилгаа, хүүхдийн төлөө хийж чадах асар их зүйл байгаагийнхаа хүрээнд Төр Аж Ахуй хамтран ажиллах хүрээнд наана чинь аж ахуй болоод ахуй амьдралаа сүндэрлүүлэх юм!
Өнөөдрийг хүртэл хундаам , худаг ус , тог цахилгаан гээд наад 70,80% хүртэл чинь 200 гаруй сая төгрөг зарцуулагдсан байгаа тул зогсоох гацаах арга хэмжээ чинь өөрийн чинь толгой дээр өр болон буухыг л санаарай!
Үгүй ядаж миний 2.5 сая төгрөг хувиасаа гаргаж янзлуулсан ачаар тог цахилгантай сууж байгаагаа мэдээсэй!
Эцэст нь хэлэхэд таны ядмаг бодол таныг л өөрийг чинь л устгана гэхээс намайг тэндээс зайлуулж үл чадна!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!