Сар бүр тэтгэврийнхээ мөнгөөр хүүхдүүд баярлуулдаг өвөө

Бүхий л амьдралынхаа турш өдөр бүр хүүхдүүдийг баярлуулж байгаа 63 настай энэхүү өвөөг Баяр гэдэг. Тэрээр Оросын Техникийн Коллежийн Шинжлэх ухаан технологийн сургуулийг “Уул уурхайн инженер” мэргэжилтэй төгсөж байжээ.

16 наснаасаа Шарын голын уурхайд ажилд орж 48 жил ажиллажээ. Улмаар 1998 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрээр сар бүр тэтгэврийн 780 мянган төгрөг авдаг бөгөөд 100 гаруй мянган төгрөгийг өөрийн хэрэглээндээ зарцуулж бусдаар нь хүүхдүүдэд чихэр , бэлэг , мөнгө өгч баярлуулдаг байна.

Тэрээр ярилцлага өгөхдөө: “Надад мөнгөний хэрэг юу байна. Амьд байжил байвал би хүүхдүүдийг баярлуулаал явж баймаар байна. Хүмүүс намайг гайхаад яах гэсийн, яах гэж ингэдэг юм балай юм гэдэг л дээ. Би тэгээд өмнөөс нь би ямар нүгэл хурааж байгаа биш яадаг юм гэдэг юм. Залуу жаахандаа хүүхдүүдэд 1 төгрөг өгдөг байлаа. 50 мөнгөөр кино үзчихдэг байсан үед 1 төгрөг бол үнэ цэнэтэй байлаа. Одоо бол хүүхэд бүрт 1000 төгрөг хавьцаа өгдөг” хэмээжээ.

Баяр өвөө Дархан-уул аймагт оршин суудаг. Түүнийг хар өвгөн нэрээр анддаггүй сайн мэддэгээ хэмээн ярьсан байна. Түүний гэргий 30 гаруй жилийн өмнө бурхан болжээ. Харин хоёр хүүхэд нь Солонгос улсад очоод олон жилийн өмнө ор сураггүй болсон байна. Хүүхэд баярлуулж инээхийг нь харах миний өрийг нэмгэлж , аз жаргалтай болгодог гэдгийг нулимс дуслуулан хэлсэн юм.

Тиймдээ ч явсан газар бүртээ хүүхдүүдийг том , жижиг гэж ялгалгүйгээр баярлуулахыг хүсдэг байна. Тэрээр өөрөө хэлэхдээ “Хүүхэд баярлуулах хичнээн сайхан гээч. Нүд нь гялалзаад л чин сэтгэлээсээ баярладаг. Тэрийг харах ямар гоё байдаг гэж санана. Би хамгийн жаахан өлгийтэй байсан ч хамаагүй өлгийнд нь мөнгө шургуулж байгаа юмчинь” хэмээн ярьж байсан юм.

Баяр өвөө Уурхайн инженерээс гадна Цахилгаанчин мэргэжилтэй тул эвдэрсэн ус буцалгагч засварлаж сургуулийн хичээл эхлэх үеээр дотуур байруудаар тараадаг байна.

Баяр өвөө хүүхэд ахуй цагаасаа л хүн баярлуулахын сайхныг мэдэрсэн тэрээр одоог болтол ингээд хүүхэд баярлуулсаар яваа буянтай буурал юм.

Эх сурвалж: NTV мэдээ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.