Нэг гэрээс хоёр хүн дэлхийн рекордыг эвдэхээр олон улсын шүүгчид гайхдаг

Дэлхийн ой тогтоолтын хошой аварга , генесийн рекордыг эзэмшигч , ОУХМастер болох ихэр охидууддаа юуны өмнө Баяр хүргэе. Эх орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж байгаад тань маш их бахархаж байна. Тэднийг Мөнхшүр , Энхшүр гэдэг ихэр охидууд юм.

Сонирхуулж хэлэхэд энэхүү спорт үүсч хөгжөөд 25 жил болоход өмнөх дэлхийн аваргууд 25 жилийн туршид дандаа эрэгтэй хүмүүс байсан бол манай хоёр ихрүүд маань анхны эмэгтэй аваргууд юм байна. Энэ онд тэд 5жилийн дараа дахин оролцож Оюуны спортын дэлхийн аваргаар хоёр дахь удаагаа шалгарсан амжилтыг үзүүллээ.

2017 онд Хятад орноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Геннесийн рекордыг эвдэж тус тусдаа Геннесид бүртгүүлж байсан байна. Мөн тус тусдаа хувийн рекордуудыг эзэмшдэг байна. Нэр зүс царай , зураг, хөзөр, тоо цифр зэрэг төрлүүд дээр тус тусдаа дэлхийн рекордуудыг эзэмшдэг гэнэ.

Хамгийн сүүлд гаргасан бас нэг томоохон амжилт бол “Глобал дэлхийн чансаа” буюу дэлхийн холбоонуудын чансаанд нэг хоёрт бичигдэж эхэлсэн байна.

Тэрээр ярилцлагандаа: “Бэлтгэл дээрээ бол бид хоёр хоорондоо их өрсөлдөнө.Харин тэмцээн дээр бол бид хоёр нэгнийгэй их дэмждэг. Хамгийн анх Оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр шүүгчид болон хүмүүс бид хоёрыг ихэр гэдгийг мэдээгүй , анзаараагүй байсан учраас нэг л хүн байн байн тайзан дээр гарч ирээд шагнал аваад байна гээд гайхах тохиолдол гарч байсан. Сүүлд нь бид хоёрыг ихэр гэж мэдээд бахархаж байна гээд их баяр хүргэсэн.

Мөн дэлхийн рекордыг эвдэх үед олон улсын шүүгчид их будилсан. Нэг гэрээс хоёр хүн гэхээр их гайхаад байсан. Хоёул хоёулаа дэлхийн рекордыг эвдээд байна ямар нэг будилаан байна уу гэж хүртэл шалгаж байсан” хэмээн инээлдэн ярилцлага өгсөн юм.

Эх сурвалж: zarig.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.