Uncategorized

“Одод”-ын цуглардаг фитнес клуб

Булчингаа сайтар хөгжүүлсэн бие эрүүл, чийрэг харагддаг. Монголын тайз, дэлгэцийн урлагийн залуу жүжигчид, фитнес моделууд гээд бүгд биеийн галбир, хөгжилдөө маш их анхаарч байгааг та бүхэн тэдний өдөр тутмын амьдралаас харж, уран бүтээлээс нь ажиглах болсон биз ээ.

Тэгвэл сүүлийн үед хүмүүсийн, тэр дундаа олны танил ододын зорих дуртай фитнес бол “Champ Fitness” болжээ. Тодруулбал энэ явдал “Фантастик продакшн”-ы залуусаас эхлэлтэй гэнэ шүү. Бусдыг үргэлж түүчээлж байдаг залуус маань энэ удаад залуу жүжигчдийн армийг биеийн галбираа хөгжүүлэхэд уриалжээ.

Анх жүжигчин М.Баярбат, Э.Одбаяр нараас эхлэлтэй энэхүү фитнес давалгаанд одоо “Фантастик продакшн”-ы үндсэн жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ /Э.Алдараас бусад/, мөн жүжигчин П.Баттөр, Б.Одончимэг, О.Дөлгөөн, Х.Баярмаа, Г.Нарансолонго, О.Тэмүүжин, Т.Баттулга, Н.Баярмаа гээд сүүлийн үеийн тайз, дэлгэцийн олон бүтээлд гол дүрийг мундаг бүтээгч залуу жүжигчид зөвхөн “Champ fitness”-д цугладаг болоод байгаа аж.

Энэхүү фитнес нь бодибилдинг мисс Г.Угалзцэцэгийнх билээ. Тэрээр Ази тивийн гурав, дэлхийн хэмжээний дөрвөн удаагийн аварга бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнуулсан юм.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!