Худалдагч: 25 жил худалдаа наймаа хийхэд ийм айхтар үнийн өсөлт үзсэнгүй

Улсын хэмжээнд ургац хураалтын явц хэвийн хэмжээнд байгаа хэдий ч улаан буудай тариалахад шаардлагатай орцын үнэ болон хил гаалийн асуудлаас шалтгаалж үнэ өссөн талаар холбогдох газруудаас мэдээллэсэн. Тэгвэл mass.mn сайт хүчитшонхор зах дээрээс гурил , гурилан бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгдсэн талаар сурвалжлагыг авчээ. Гурилын үнэ нэмэгдсэнээр иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод , талх , нарийн боовны үнэ ч нэмэгдэх эрсдэл үүсээд байгаа юм. Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачаа хэтийдсэн хүнд байгаа энэ цаг үед дахин ачаалал нэмэгдэх нөхцөл үүсээд байгаа юм.
Захын худалдаачдын төлөөллөөс: Гурилын үнэ энэ оны 9.20 ноос хойш нэмэгдсэн. 1300-д ирдэг байсан гурил одоо 1700-д ирж байна. 1 кг тутамд 400-500 төгрөг нэмэгдэж байна. Би 25 жил гурил зарж байна. Би энэ жил үнэхээр гайхаж байна. Нэмлээ нэмлээ гэхэд арай дэндүү нэмэгдэж байна. Би 25 жил худалдаа наймаа хийхэд ингэж нэмэгдэж байгаагүй. Нэмэгдлээ гэхэд 20-40 төгрөг л нэмэгддэг байсан шүү дээ.

Иргэд үнийн өсөлтийн нөлөөнд сөхөрч байгаа ба тэтгэврийн насны хүмүүс давхар ажил хийж амьдралаа залгуулахгүй бол тэтгэвэр нь хаанаа ч хүрэлцэхгүй талаар хэлж байсан юм.
Иргэдийн төлөөлөл: Хүнсний хувьд хамгийн түрүүнд гурил авдаг. Гэтэл гурил ингээд үнэ нэмэгдэнэ гэдэг их хэцүү байна. Гурилын үнэ нэмэгдвэл Монголчууд их л хэцүү болно доо. Ганц гурил гэлтгүй бүхий л зүйлийн үнэ нэмэгдэж байна. Дэлгүүрээс боорцог авах гэхээр үнэтэй байхаар нь гурилаа аваад өөрсдөө боорцог , гамбираа хийж иддэг. Гэтэл ингээд энэ хувилбар нь ч үнэтэй болоод ирэхээр үнэндээ хэцүү байна. Арай гэж махны үнэ бага зэрэг бууж байхад ингээд нөгөө гурил нь нэмэгдэнэ гэхээр хэцүү байна. Нэг нь буулаа ч нөгөө нь ингээд нэмэгдэхээр ямар хэрэг байна аа. Тэтгэврийнхээ хажуугаар давхар ажил хийж байгаа. Тэгэхгүй л бол амьдралд хүрэлцэхгүй байна.

Дэлгүүрийн худалдагч нарын төлөөлөл: 2010 онд атар талхны үнэ 630 төгрөг байсан санагдаж байна. Тухайн үед 20 төгрөг нэмэгдэхэд иргэд маш их бухимдаж байсан нь миний санаанаас огт гардаггүй юм. Одоо бол хөөрхий ард иргэд “за нэмэгдцэнүү” л гэдэг болж. Хөөрхий тэгээд үнийн өсөлтөд бүр эвлэрдэг болждээ.

Эх сурвалж: mass.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.