Цаг үеийн мэдээлэл

Усанд орох үедээ гар утсаа цэнэглэж , тогонд цохиулж амиа алджээ

11.04-нд “угаалгын өрөөнд хүн нас барсан байна ” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авсан байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эмэгтэй угаалгын өрөөнд ванн дотроо түлэгдсэн шархтай нас барсан байдалтай байсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр эмэгтэй усанд орж байхдаа гар утсаа цэнэглэж , тогонд цохиулсан байж болзошгүй байгаа аж.

Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад Прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээллээ.

Өмнө үүнтэй ижил хэрэг жилийн өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Тиймээс угаалгын өрөөнд цахилгаан хэрэгсэлд маш анхаарал болгоомжтой хандаж байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: zarig.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!