Цаг үеийн мэдээлэл

ТҮЛЭГДСЭН ХҮҮХДЭД МИНЬ ТУСЛААЧ ХЭМЭЭН БУСДААС 3.6 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

Иргэн Б нь фэйсбүүк цахим орчинд “…Гэмтэлийн эмнэлгийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасагт миний хүү Т, А нар нь шокын байдалтай хэвтэн эмчлүүлж байна. Нэг өдрийн эмчилгээний зардалд 150.000–200.000 төгрөг зарцуулж байгаа тул бидэнд туслаач…” гэсэн хуурамч нийтлэл оруулж , 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд 291 иргэнийг хуурч нийт 3.567.000 төгрөг цуглуулжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх тасгийн зохих албан тушаалтнууд энэхүү хуурамч нийтлэлийн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр тус гэмт үйлдэл таслан зогсоогдож, прокуророос иргэн Б-г “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Баянгол дүүргийн “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх”-ээс шүүгдэгч Б-г амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “иргэдийн бусдад туслах гэсэн өрөвч сэтгэлийг ашиглан хохирол учруулсан” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгч “Б”-г энэхүү ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан байна.

Эх сурвалж: mass.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!