Амжуулдаг , Загварлаг бүсгүй шүү
Дууланчиг , загвар өмсөнчиг , жүжиглэнчиг , сайн үйлсийн элч ч болончиг , нийгэмдээ нөлөөлөнчиг , өөрийн брэндийг гарганчиг , сайн ээж болончиг ёстой нэг амжуулдаг универсалные хүн дээ. Зүгээр л нэг жишээ хэлэхэд саяхан шинэ үрээ өлгийдөн авсан Нара маань төрөхөөсөө өмнө амжиж жирэмсэний зураг авалтуудаа янз бүрээр , загварлаг гэж жигтэйхэн авхуулжээ. Юм юмыг л амжуулдаг цогтой , золбоотой бүсгүй дээ.

Күэ тэр юу юугүй төрөх гээд , төрөхийнхөө өмнө 2,3 хоногийн өмнө ингээд өсгийтэй гуталтэй зураг хүртэл авхуулсан байгааг нь хар л даа.

Хаа ч явсан мэдрэмжтэй , сүүхээтэй бүсгүй дээ.

Нара хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон асуудлаар байр сууриа илэрхийлж, идэвхтэй оролцдог нэгэн билээ. Дайчин , хөдөлмөрч бүсгүй маань сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.

Ингээд бүхнийг амжуулдаг хэрнээ ганц ч удаа гомдоллоод буугаад өгч байгааг нь харсангүй. Ямартайч Монголын маань хөдөлмөрч , цагаахан , эрч хүчтэй , юунд ч нугарахгүй тэнхээтэй бүсгүйчүүдийн төлөөлөл дөө. Нара-даа улам их амжилт хүсье.
