Дуучин Г.Эрдэнэчимэгийн өвөрмөц донж , хэв маяг

Соёлын тэргүүний ажилтан , Дуучин Г.Эрдэнэчимэг маань саяхан 11.04-ний өдөр “Огторгуйн охин” нэртэй тоглолтоо хийсэн билээ. Тэрээр энэхүү тоглолт нь түүний анхны бие даасан тоглолт байсан юм. Нилээд олон жил дуунуудаа хурааж хуримтлуулж ийнхүү томоохон чансаатай тоглолтыг хийсэн билээ. Тэрээр Г.Эрдэнэчимэг энэхүү тоглолтынхоо талаар хэлэхдээ: “Уртын дуу , ардын дууны салбар маань яалтачгүй өв соёл гэдэг утгаараа хүмүүсийн сонирхол харьцангуй бага байдаг. Тэгэхдээ сонирхолыг нь төрүүлэхийн тулд нилээдгүй хичээж хөдөлмөрлөлөө. Язгуур уламжлалт суурьтай шинэчилсэн бүтэцтэй тоглолт гэдгээрээ онцлог юм” хэмээн тоглолтоо хийхээсээ өмнө ярьж байсан юм.

Одоо энэхүү тоглолтоо үргэлжлүүлэн орон нутгуудаар хийхээр төлөвлөсөн байгаа ба хамгийн эхний аймаг бол түүний төрсөн нутаг болох Архангай аймаг юм. Хамгийн сүүлд гаргасан дуу болох “Огторгуйн охин” , “Таминээ” зэрэг дуунууд нь үнэхээр хит болж байгаа билээ. Өвөрмөц , содон хэв маягтай уран бүтээлч маань энэ жил үнэхээр л нөөцөлж нөөцөлж гарж ирсэн гэлтэй уран бүтээлүүд болон тоглолт нь үнэхээрийн чанартай, шинэлэг , чансаа өндөрөөр үнэлэгдэж байна. Ингээд хөдөлмөрч , авъяастай , үзэсгэлэнт бүсгүйнхээ сүүлийн үеийн онцлох зургуудаас хуваалцая.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.