Олны танил жүжигчдийн залуу үеийн ховор зургууд

Айлд зочилохдоо айлын зургийн альбомыг харах их сонирхолтой бөгөөд сайхан яриа хөөрөө өрнүүлээд дурсамжаа хуваалцаад суух ч сайхан байдагдаа тиймээ. Та бүхэндээ сонирхолтой болов уу гээд олны танил эрхэмүүдийнхээ залуу үеийн зургуудыг нь толилуулъя

С.Өлзийхүү эгч маань ер нь зургийн арвин сантай хүн юм билээ. Би хувьдаа С.Өлзийхүү уран бүтээлчийг их хөдөлмөрч хүн гэж дүгнэдэг юм. Тиймдээ ч олон олон уран бүтээлтэй холбогдсон олон зурагтай байдаг байх.

МУГЖ У.Уранчимэг , СТА О.Энхтуул , МУГЖ С.Өлзийхүү нар маань үе тэнгийн сайхан бүсгүйчүүд билээ. Олон ч жил үнэнч нөхөрлөж яваа уран бүтээлч тэдний маань хамтдаа авхуулсан зургууд ч цөөнгүй аж.

Ингээд та бүхэндээ үргэлжлүүлээд жүжигчиний салбартаа хийсэн бүтээсэн зүйлтэй олны танил эрхэмүүдийнхээ ховорхон зургийн альбомыг дэлгэе.

Р.Чойном “Залуу нас” шүлэг

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

…Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.