“Хэцүү анги” киноныхон олон жилийн дараа

2009 онд МҮОНТВ-ээр үзэгчдийн хүртээл болж байсан “Хэцүү анги” олон ангит кино тухайн үедээ олны талархалыг өндөрөөр хүлээн авч байсан бүтээл юм

Тэгвэл энэхүү бүтээлд гол дүр бүтээж байсан 6 залуу маань одоо хэрхэн өөрчлөгдсөн зургуудыг хуваалцая.

1 . Хэцүү анги кинонд гол дүр бүтээсэн Тэмүүн буюу Жүжигчин М.Баярбат нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2008 оноос өдийг хүртэл Фантастик продакшнд жүжигчин мэргэжилээр ажиллаж байгаа. Олон олон дэлгэцийн уран бүтээлд чадварлагаар дүрүүдээ бүтээн яваа авъяаслаг залуу уран бүтээлч юм.

2. “Хэцүү анги” ОАУСК-ны Гэрлээгийн дүрийг бүтээсэн Б.Бадамцэцэг маань “Мисс Монголиа” наадмын тэргүүн шагналыг хүртэн, хожим “Шүдний дагина” хэмээгдэн шүдний эмчээр ажиллаж байгаа билээ.

3. “Хэцүү анги” киноны эрх танхи мөртлөө хэрсүү арван жилийн сурагч Билгүүний дүрээр үзэгчдэд мартагдахааргүй танил болсон жүжигчин М.Наранмөнх. Тэрбээр “Код”, “Миний ах атаман”, “Ах, дүүс”, “Би эмэгтэй хүн”, “Тэнгэрийн хүү”, “Хүсэл”, “Зам”, “Хадмын хайр”, “Галзуу дурлал”, “Эцсийн хүсэл”, “Онцгой эрх”, “No Rulеs” зэрэг уран бүтээлийн гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ. Монголчуудын үзэх дуртай “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Б.Магсаржавын хүү тэрбээр өдгөө кино урлагт авьяас, чадвараа гаргаж яваа залуу, шаггүй уран бүтээлч юм.

4. “Хэцүү анги”-ийн Зулаагийн дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин А.Ганчимэгийг өдгөө үзэгчид сайн танина. Тэрбээр 2010 онд СУИС-д суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн нэгэн. Олны танил болох алхамаа УДЭТ жүжигчнээр ажиллаж тавьсан. Гэвч удалгүй “Хувьсал” продакшны жүжигчин болсон гэдгийг түүний тоглосон дэлгэцийн бүтээлийг шимтэн үзэгчид сайн мэднэ. А.Ганчимэг маань “Помогите нам 2”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” , “Нэг хоёрын гурав аа”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Рашаантын 18”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Наран мандах нутаг” зэрэг олон кинонд дүр бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин юм.

5. Хэцүү ангийн Дөлгөөн буюу Фантастик продакшны захирал , продюсер Б.Батсайхан. Сүүлийн үед “37-р точка” , “Зура” зэрэг томоохон бүтээлүүдийн Ерөнхий продюсераар ажилласан билээ. Фантастик продакшн бол сүүлийн үед дэлгэцийн урлагт үнэхээр хүч түрэн орж ирж байгаа чадварлаг баг хамт олон бөгөөд үнэхээр чансаатай уран бүтээлүүд гаргадагыг үзэгч олон аль хэдийнээ мэддэг болсон билээ. Б.Батсайхан цахим орчинд тэр болгон идэвхитэй байдаггүй даруухан нэгэн ч гэлээ томоохон продакшнийг удирдан яваа чадвартай , хөдөлмөрч залуу юм.

6. “Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон Э.Уянга маань сэтгүүлч мэргэжил эзэмшин “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж яваа. Мөн дэлгэцийн бүтээлд чамгүй олон дүрүүдийг бүтээсэн билээ.

Эдгээр залуучууд маань бүгдээрээ л тус тусын салбартаа хөдөлмөрлөн амжилттай яваад таатай байна. Бүгдэнд нь илүү их амжилтыг хүсэн ерөөе

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.