Uncategorized

Ковидын эсрэг буруу шийдвэрээс үүссэн “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн эхэллээ.

Дэлхий дахинаа Ковид-19 цар тахлын өвчин дэгдээд хэдийн гурван жил өнгөрчээ. Хэдийгээр Монгол улсад цар тахлыг жил хүрэхгүй хугацааны өмнө, тодруулбал 2020 оны 11-р сард гадагш алдсан ч бид дэлхийн бусад улсуудтай яг ижил цаг хугацаанд буюу 2 жил хөлөө хориулж, хаалттай хаалганы цаана амьдралаа үргэлжлүүлж байна.

Шинжлэх ухаанаар дэлхийд түүчээлэгч улс орнууд энэ хооронд Ковидын эсрэг вакцин гаргаж, ард түмэндээ хүргэснээр Израел тэргүүтэй улсууд хөл хориог цуцалж, аялал жуулчлал, эдийн засагаа эргэн сэргээж эхлээд нэг улирлыг өнгөрөөжээ. Манай орны хувьд БНХАУ-с вакцин оруулж ирэн ард иргэдийн 60%-с дээш хэсэг нь тариулсан ч цар тахлын хэмжээ буураагүйгээр зогсохгүй хөл хориог улам чангатгах санал яригдаж эхлээд байгаа билээ.

Урт удаан үргэлжилсэн хөл хорионоос болж улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч байгаа жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Хамгийн сүүлд УОК-оос зоогийн газар, бар, фитнесс, усан бассейн гэх зэрэг үйлчилгээний газруудыг 10 хоногийн хугацаанд хаах шийдвэр гаргаснаас маш олон залуусын дургүйцэлтэй нүүр тулж, “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн эхэлжээ.

Энэхүү хөдөлгөөнийг олны танил урлаг, соёлын одод, сошиал инфлүенсэрүүд, нийгмийн зүтгэлтэн залуус дэмжиж байгаа бөгөөд тэдний гол зорилго бол цар тахлын эсрэг зохистой шийдвэр гаргах, ЖДҮ-чидээ дэмжих бодлого баримтлах юм.

Сошиалоор үзэл бодлоо илэрхийлсэн зарим олны танил хүмүүсийн сэтгэгдлийг харвал:

Facebook: Ganjavkhlan Chadraabal

Харин реппер Big Gee өөрийн сошиал хаягууддаа дараах бичлэгийг хийсэн нь олон залуусын цөсийг хөөргөж, үнэний төлөө тэмцэхэд хүч нэмэрлэжээ. Тэрээр хэлэхдээ: “Жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хэцүүдэж байхад сонгуулиар үзэл бодлоо илэрхийлээд байсан хүмүүс одоо бас нэг юм дуугараач!” гэжээ.

Такэсан Рамен газрын эхлүүлсэн энэхүү мэдэгдэл нь маш олон үйлчилгээний байгууллагуудыг хамарч, тэдний зоригтой тэмцэх эхлэлийг тавьжээ.

Та энэ талаар юу гэж бодож байна? Коммент хэсэгт өөрийн сэтгэгдэлээ үлдээгээрэй! Таны сэтгэгдэл бүгдэд чухал!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!