Цаг үеийн мэдээлэл

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын сугалааны азтангууд тодорно

Шинэчилсэн журмаар явагдах НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр буюу 2022.11.16-ны 13:00 цагт болох бөгөөд Боловсрол ТВ-ээр шууд дамжуулах юм.

Тохиролд 2022.10.01-2022.10.31-ний хүртэлх системд бүртгүүлсэн бүх баримт оролцоно.

НӨАТ-ын шинэчилсэн журмын дагуу сугалааны тохирол дараах байдлаар явагдана: Үүнд:

1-10 баримт бүртгүүлсэн дотор 3 орон таарвал 30.000 төгрөг , 4 орон таарвал 40.000 төгрөг , 5 орон таарвал 60.000 төгрөг , 6 орон таарвал 100.000 төгрөг ,  7 орон таарвал 500.000 төгрөг , 8 орон таарвал 5.000.000 төгрөг

11-50 баримт бүртгүүлсэн дотор 3 орон таарвал 40.000 төгрөг , 4 орон таарвал 60.000 төгрөг , 5 орон таарвал 100.000 төгрөг , 6 орон таарвал 500.000 төгрөг ,  7 орон таарвал 5.000.000 төгрөг , 8 орон таарвал 10.000.000 төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлсэн дотор 3 орон таарвал 60.000 төгрөг , 4 орон таарвал 100.000 төгрөг , 5 орон таарвал 500.000 төгрөг , 6 орон таарвал 5.000.000 төгрөг ,  7 орон таарвал 10.000.000 төгрөг , 8 орон таарвал 30.000.000 төгрөгийн урамшуулал авахаар байна.

Мөн НӨАТ-ын сугалааны азтанд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй ажээ. Таныг азын тэнгэр ивээх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!