Цаг үеийн мэдээлэл

Австрали улс “Дэлхийн 8 тэрбум дахь иргэн”-р Монгол хүүг нэрлэлээ

Дэлхийн хүн ам 2022.11.15-ны өдөр 8 тэрбум болсон. Дэлхийн 8 тэрбум дахь хүн Филиппинд төрсөн гэх мэдээлэл мөн явж байгаа ч мөн өөр орнууд ч 8 тэрбум дахь хүүхдийг тодруулсан юм. Учир нь улс орон бүр бэлгэдлийн чанартайгаар ийнхүү тодруулах боломжтой байдаг ажээ.

Филиппин, Армени, Беларусь зэрэг олон орон дэлхийн найман тэрбум дахь хүнийг зарласан бол Австрали улс Канберрад төрсөн Монгол хүүг найман тэрбум дахь хүн хэмээн зарлажээ. Энэ хүү нь Монгол хүү бөгөөд Анандын Мэргэн гэдэг талаар Канберра Таймс сонин мэдээллэсэн байна. Мэргэн хэмээх хүүгийн маань аавыг Батжаргалын Ананд , ээжийг нь Эрдэнэцогтын Лхагвасүрэн гэдэг ажээ.

Энд дуулгахад, дэлхийн зарим орон 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ч өмнө дэлхийн найман тэрбум дахь хүн аль хотод төрөх талаар тодорхойлж байсан юм. НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлснээр, найман тэрбум дахь хүнийг сонгох ёслол нь бэлгэдлийн чанартай бөгөөд улс орон бүр өөрсдийн хүсэлтээр тухайн өдөр төрж буй хүүхдүүдээс аль нэгийг сонгон, онцгойлох боломжтой байдаг ажээ. Учир нь дэлхийн найман тэрбум дахь хүн чухам хаана төрсөн гэдгийг тодорхойлох боломж туйлын хомс байдаг буюу секунд тутамд 2,6 хүүхэд дэлхий дээр мэндэлдэг ажээ.

Эх сурвалж: canberratimes.com.au , shuud.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!