ГОО БҮСГҮЙЧҮҮД

Энэ удаагийн Anuxai фитнесс шоунд хэн хэн оролцох вэ?

Анухай буюу Н.Анужин гэгч фитнессийн спортын гайхамшгийг харуулж буй энэхүү эмэгтэй бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга , Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль тус тус хүртсэн , ОУХМастер юм. Хүчирхэг энэ бүсгүй мянга мянган залууст эрүүл амьдралын хэв маягийг үлгэрлэж чадсан.

Энэ удаад түүний хатуу дэглэм, хүчирхэг сорилтуудыг хэн хэн давах бол? Энэ удаагийн дугаарын 7 оролцогчийг танилцуулъя.  Энэ удаагийн дугаарын онцлог бол насны хувд эрс тэрс өөр , ажил мэргэжлийн хувьд ч тэс өөр , хүмүүсийн төсөөлөөгүй хүмүүсийг оролцуулсан болов уу?

1 . Оролцогч Б.Доржпагма

Уянгалаг цээл хоолой , дотоод сэтгэлийн торгон мэдрэмжээрээ бусдын хайрыг татагч  Дуучин Донна буюу  Б.Доржпагма. Цовоо сэргэлэн , эрч хүчтэй түүний сонирхолыг энэ удаад фитнессийн зааланд өрнөх халуухан өрсөлдөөн татжээ.

2. Оролцогч Д.Оюунзул

Асаж гэрэлтсэн харцтай энэ бүсгүй өөрийгөө шинээр асаахад бэлэн болжээ. Тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж , театрын урлагийн хүндэт Гэгээн муза шагналыг хоёр удаа хүртэж байсан нь түүний чансаатай уран бүтээлч болохын тод илрэл билээ. Түүний өөртөө итгэлтэй , аливаад тууштай байдал фитнессийн заалнаа хэрхэхийг харах үлдлээ.

3 . Оролцогч Б.Жагзмаа

Дизайнеруудын бүтээлийг тайзнаа амилуулагч , үзэсгэлэнт модель Б.Жагзмаа хөл хорионы үед хэвийн байдгаасаа хэтийдсэн тэрээр өмнөх гуалиг бие галбираа олж авахаар эрэлд гарч байна. Дөлгөөхөн энэ бүсгүй ширүүхэн өрсөлдөөнийг хэрхэн даван туулах бол?

4. Оролцогч О.Үржинханд

Гал гарсан тулаанд нэгдсэн дараагийн оролцогч бол О.Үржинханд. Зорилгодоо заавал хүрдэг , шийдэмгий , дайчин бүсгүй бие бялдарын тулаанд хэрхэн өөртэйгөө тэмцэх бол. Дасгалжуулагчийн хатуу шаардлагыг тэр хүлээн зөвшөөрөх болов уу?

5. Оролцогч Г.Ариунгэрэл

Өөрийн орон зайг урлагийн ертөнцөд тамгалсан Жүжигчин Г.Ариунгэрэл. Үргэлж завгүй хөдөлмөрлөж , инээд цацруулсан энэхүү бүсгүй олон ч багны цаана нуугдаж , өөрийн биеэ хувцасаар халхалсаар ирсэн гэнэ. Харин энэ шоу түүнд илүүдэл жинтэйгээ тэмцэх сүүлийн дайралт байх болно.

6. Оролцогч Х.Акбота

Өвөрмөц дуу хоолой , давтагдашгүй хэв маягийн илэрхийлэл Дуучин Х.Акбота. Эрс шийдэмгий хүчирхэг энэ бүсгүйн амьдралын хэв маяг бусдыг байлдан дагуулдаг. Санасандаа заавал хүрдэг хүчирхэг энэ бүсгүйг дасгалжуулагч Анухай номхруулж чадах болов уу?

7. Оролцогч Ч.Дэлгэрцэцэг

Хөгжмийн тансаг эгшигээр сэтгэл хөглөх , сонгодог урлагийн төлөөлөл Хийлч Ч.Дэлгэрцэцэг. Эрхэмсэг дүр төрх , донжтой яриагаараа бусдыг өөртөө соронз мэт татдаг нэгэн. Монголын томоохон шоунуудын хүндэт шүүгчээр ажиллаж байсан Хийлч бүсгүй фитнессийн зааланд шүгэлийн дуунд өөрөө шүүгдэхэд бэлэн боллоо.

Ийнхүү амьдралын хэв маяг , үзэл бодлоороо эрс ялгарах 7 бүсгүй өөрийгөө өөрчилөхөд бэлэн боллоо. Мягмар, бямба гараг бүрийн 20:30 цагаас ТВ-8 телевизээр танд хүрэх ажээ. Өөртөө хувьсал хийж, 20.000.000 төгрөгийн эзэн болох оролцогч хэн байх бол? Та хэнийг нь илүү дэмжих вэ?

Эх сурвалж: TV8 телевиз

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!