ЭЕРЭГ

Пакистаны амьтны хүрээлэнгийн Монгол тэмээ Монголчуудаа танин , дагаж уйлжээ

Улаанбаатраас Австралийн Сидней хот хүртэл 50 мянган километр замыг машинаар туулж яваа нэгэн гэр бүл Монголчууддаа нэгэн дараах мэдээллийг хүргэлээ.

Тэд Пакистан улсын Мултан хотын амьтны хүрээлэнд Монгол 2 бөхтэй тэмээ байдгийг дуулаад хэрэг болгон зорин очижээ. Хоёр бөхтэй Монгол тэмээ өөрийг нь зорин очсон Монголчуудаа хөөс, хөөс гэхийг сонсоод нулимс бөмбөрүүлэн дагасан тухай аялагч залуу ярин өөрийн сошиал хуудаснаа бичлэгийг тавьсан байна

“Энэхүү тэмээ эхийнхээ хээлэнд Монголоос ирсэн ба эх нь буюу ингэ нь хамарсалтай нь үхэн өнчин үлдсэн тэмээ” болох талаар амьтны хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн байна. Харин нутгийн нэг эмэгтэй тэмээг байсхийгээд нэг эргэж ирдэг талаар мөн хэлсэн байна.

Эцэст нь аялагч залуу Монгол малчдыг таван хошуу малаа гадаадын улс орнууд руу битгий явуулаарай хэмээн уриалга болгон хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ Т.Баясгалан ээжийнхээ хойтын буянд зориулан “Дүнчүүр маани”-г 70 бадаг бүтнээр нь хөгжөөжээ

МУГЖ , Дуучин Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандулам бурханы оронд залраад удаагүй […]

error: Content is protected !!