Uncategorized

МУГЖ Н.Чулуунхүү: “Би 50 гарч байж гавьяат авсан”

чулуунхүү

Монгол түмний хайртай дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү КОВИД-19 цар тахлын улмаас тэнгэрт дэвшиж, түүний ойр дотныхонд төдийгүй ард түмэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүний тухай хамтран дуулагч, шавь М.Бямбажав нь өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Түүний нэгэн сонинд өгсөн ярилцлагад тэрээр “Надад шантрах үе зөндөө л байсан. Цэргийн албаны хатуу сахилга бат, дэг журамтай болохоор цаг зав маш бага гарна. Удирдах алба хашиж байсан учраас бусдад буруу үлгэр дуурайл үзүүллээ гэж шийтгүүлэх ч энүүхэнд. Анх “Ванлий” дууг дуулсны дараа завхай дуу дууллаа гээд радиогоор дуугаа дуулах эрхээ хүртэл хасуулж явлаа. Гэхдээ би урлагт хайртай, дуртай, сэтгэлтэй болохоор шантралгүй өдийг хүртэл хүчин зүтгэж явна. Би МУГЖ цолыг 50 нас хүрч байж авсан. Унаган авьяасаа тордож, өөрийгөө дайчилж байж ард түмнийхээ сэтгэлд хүрсэн чамлахааргүй олон сайхан дуунуудыг зохиосон гэж боддог” хэмээн хэлж байжээ.

Ард түмний хайрт гавьяат минь амар амгалангийнхаа оронд тайван нойрсдоо. УМ МАНИ БАДМЭ ХУМ.

ЗУЛ ӨРГӨХ ЁСОН, ГЭРЛЭЭР ШИНЖИХҮЙ – Залуусын сайт

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!