ЗӨВЛӨГӨӨ

ХҮҮХДИЙГ УЯХ НЬ ЗӨВ ҮҮ БУРУУ ЮУ?

Өвөг дээдэс хүүхдийг уяандаа чангарч байдаг, уяж байсан хүүхдийн хөл майга болдоггүй, уяа хүүхдийг хөлд түргэн оруулдаг гэдэг. Уяа хүүхдийг багаас нь танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэхэд тусладаг.

Хүүхдийг бүр их мэдээ орохоос нь өмнө уядаг. Мэдээ орчихвол хүүхэд уяулдаггүй. Тийм учраас хүүхдийг 8 сартайгаас нь гурван нас болтол буюу мөлхөж эхэлснээс хөлд орох хугацаанд уях нь зүйтэй.

Анх эхэлж хүүхдийг уяхдаа өдрийн сайныг сонгон байж хүүхдийн сүлд, сайн өдөр нь уядаг заншилтай. Бүс нь өвөөгийн ч юмуу, аавынх нь бүс байвал илүү зүйтэй гэдэг. Хүүхдийн уяа нь хонин холбоо юмуу тооно туших зэрэг төвөггүй тайлах зангидлагатай байна. Хүүхдийнхээ сугаар юмуу бүсэлхийгээр нь оосорлон уяна.

Хүүхэд тогтдоггүй айлын хүүхэд, энхрий хүүхдийг зарим нутагт уурганы хуйваар уядаг. Хүүхдийг гэрийн хана юмуу орны толгой, орны дээр тавьдаг ширдэгнээс уяа гаргаж түүнээс уядаг байв.Дархадууд хүүхдийг алхаж сургахдаа нэгээс 2 метр урт 50-60 см өндөр хашаархуу хайс хийж, тэдний суудаг газрын өмнө газар дээр тавьж өгдөг байсан ажээ.Хүүхэд түүнээс түшин хөлд амархан ордог байна.

Мөн баруун цастын халхчууд дээсээр оосорлон бургасан араг дотор суулгадаг байжээ. Мөн ийм байдалтайгаар хүүхдээ тэмээнд тэгнэж нүүж суудаг байсан байна. Уяа нь галд хүрэхээргүй хэмжээний байх шаардлагатай. Хүүхдийн мөлхөх, явахад нь тааруулан уядаг.

Хүүхдийг өөрөө халуун, хүйтнийг мэдэх, мэдрэх, галд ойртож болохгүй гэх зэргийн хориотой зүйлсийг мэддэг болтол нь уяагаар уядаг уламжлалтай. Мөн хүүхэд босож тэнцвэрээ олох байдал нь сайжирч хэдий дахин дахин унах боловч зоригтойгоор босож  нэг ёсны дасгал болдог байна. Мөн хүүхдийн бие махбодь булчингийн үйл ажиллагаанд ч чухал нөлөөтэйгээс гадна гэнэтийн уналтаас үүсэх тархины доргилт, элдэв гэмтлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Уяатай хүүхдийн өмнүүр нь гардаггүй. Хүүхдэд өвчин эмгэг тусна гэдэг.Хүүхдийг мэдээ орж, зөв буруу, сайхан муухай, сайн мууг ойлгодог болсны дараа уяаг нь авдаг. 2-3 нас хүртэл нь ч уядаг. Уяанд сурсан хүүхэд өрөвдөлтэй биш харин бие дааж, орчин тойрондоо дасаж, хүмүүжиж байдаг гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.

Орчин үед хүүхдийг уях бус хөлд оруулах тэргэнд  оруулах нь элбэг болжээ. Энэ нь хүүхэд гэнэтийн уналт болон бусад ахуйн хэрэгсэл гал усанд өртөх аюулаас найдвартай хамгаалж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй мөн хүүхдийг сууж сураагүй буюу нурууны яс бэхжиж эхлээгүй үед хөлд оруулагч тэргэнцэрт оруулснаар нурууны хөгжил буруу явагдах аюултайг мэдэхэд илүүдэхгүй бизээ.

Уяа нь ийнхүү хүүхдэд сайн дом болохын зэрэгцээ шинжлэх ухааны үүднээс маш сайн ач холбогдолтой зүйл юм.

ЭХ СУРВАЛЖ: Mongolia-trade.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Өвлийн улиралд малгай өмсөхгүй байснаас хараа муудах, нулимс гардаг болох , тархины судасны нарийсал зэрэг эрсдэлүүдтэй

Өвлийн улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөж хэвшээрэй. Тэр тусмаа […]

error: Content is protected !!