Урлагийн хос багана Тэмка, Нарансолонго нарын гэр бүл
Урлагаас төрсөн Монголын сайхан гэр бүлүүдийн нэг бол яахын аргагүй С.Тэмүүжин , Г.Нарансолонго нар билээ.


X-түц продакшнаасаа өрх тусгаарлан өөрсдийн Эмоци продакшныг бий болгон чамгүй амжилтийг гарган яваа билээ.


Г.Нарансолонгыг ихэнх хүн гоё нүдтэй гэдэг бол Тэмка түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Харин бүсгүй маань ирээдүйн нөхрийнхөө цэвэрч , дэгжин байдалд татагдсан ажээ.


Одоо тэрээр гурван сайхан хүүхдийн аав ээж болон аз жаргалтай сайхан амьдарч байна.


Тэмка нэгэн удаа ярилцлагандаа: Монгол ард түмний хайртай эмэгтэйг эхнэрээ болгон авсан учраас хайртай эмэгтэйгээ муу явуулах эрх надад байхгүй хэмээн хэлж байжээ.


Нарансолонго маань нэгэн ярилцлагандаа: Манай Тэмка их халамжтай. Гэрт зочин ирвэл Тэмка маань л гардаж хоол хийнэ, би бол туслах тогооч маягаар л тусалдаг. Нөхөр маань өөрийнхөө хийнэ гэж зорьсон юмаа заавал хийж гүйцэлдүүлж байж л санаа нь амардаг тууштай хүн. Уурлах нь амархан , уур нь гарахдаа ч амархан бүх юм нь ил хүндээ.


Би бол их дөлгөөн , тайван хүн. Харин нөхөр маань их хөдөлгөөнтэй хүн. Нэг нэгнийхээ сул талыг нөхдөг. Бид уран бүтээлээ хийгээд үүрээр орж ирэх үе олон ч дуртай ажлаа хийж байгаа болохоор сэтгэл ханамжтай байдаг. Нөхөр маань аливаад чин сэтгэлээсээ хандаж, аливааг болгож бүтээхийн төлөө тэмцдэг хүн” хэмээн нөхрийнхөө тухай ярьсан юм.


С.Тэмүүжин “Boomtown” хамтлагт бүжиглэн урлагийн гараагаа эхэлж байсан билээ. Түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь магадгүй урлагтай холбогдох нэг нөлөөлөл байсан байж магадгүй. Харин Г.Нарансолонгын хувьд 1998 онд СУИС-т орж , 19 насандаа “Зүүд шиг хайр” кинонд анх тоглон урлагийн гараагаа эхлүүлж байжээ.


Олон жил ханилан амьдарч буй үлгэр жишээ болсон хосуудынхаа гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
