ЗӨВЛӨГӨӨ

Архигүйгээр чин сэтгэлээ нээж , дотроо уудлаж , баярлаж хөөрч сурцгаая

Нара: Ний нуугүй хэлэхэд “ширээний хүүхэн” гээд маш их элдвээрээ хэлүүлдэг байсан. Би японд байхдаа бааранд ажиллаж байсан тухайгаа ярьчихсан учраас тэгж хэлэгддэг юмшиг байгаа юм. Тэндээс миний харсан алкохольны соёл нь юу байсан бэ гэхээр , баарч юмуу , лоунжид ирсэн хүн шил виски ч юмуу , коняк авсан бол тэрийг хэзээ ч нэг дор ууж дуусгадаггүй. Хэдүүлээ ч ирсэн бай ууж дуусгадаггүй соёлтой.

Бид нар дэлхий нийтийн чиг хандлага руу уусаж байна. Дэлхийн бүх хүмүүсийн хэрэглэж байгаа хэрэгцээг бид нар хэрэглэж байгаа шүү дээ. Тийм учраас дэлхийн чиг хандлагын СОЁЛТОЙ уялдаа холбоотой явах ёстой байх гэж боддог юм. Яагаад заавал архи байж чин сэтгэлээ нээдэг , архи байж үнэнээрээ байдаг байх ёстой гэж?

Яагаад хүн зүгээр архигүй ч гэсэн , халаалтгүй ч гэсэн үнэнээрээ байж болохгүй гэж? Яагаад архигүй мөртлөө дэврүүн сэтгэлтэй байж болохгүй гэж? Яагаад архигүйгээр цагийг зугаатай өнгөрөөж болохгүй гэж?

Найзууд нь ч гэсэн ялангуяа ганц бие биш, гэр бүлтэй найз нөхдийгөө урихдаа бас учиртай байх хэрэгтэй юмшиг санагдаад байдаг юм. Гэтэл манайхан чинь аймаар. “Өө чи миний найз биш юм байна” , “би чамайг ингэж бодсон чинь” , “өө чи од болчихож” , “чи ийм болчихож” гэх мэт дандаа үг хаядаг.

Дээрээс нь баярын ширээний ард суухаараа заавал нөгөө шилтэй юмыг хоослох гээд л бие биенийгээ шахаад л. Одоо тэр бол хамгийн хоцрогдон , бүдүүлэг зан болсон. Баяраар гэр бүл найз нөхдөөрөө хайр талархал дүүрэн байхад заавал архи хэрэггүй ээ. Багахан сайхан дарс, шампанск буудуулаад л хундага тулгалаа , дарсаа шимлээ ингээд л хэтрүүлэггүй юм бүхэн сайхан шүү дээ.

Яаж үүнийг ухаалгаар багасгах вэ гэдэг арга дээр илүү их төвлөрвөл зүгээр. Жишээлбэл ганцхан шил шампань дарстайгаар баярын ширээ болон баяр маань гоё л болно шүү дээ. Заавал дахиад л архи тавиад л , коняк , виски өрөөд л , тэгээд тэрийгээ заавал дуусгах ёстой юмшиг хандах хэрэгтэй гэжүү?

Ялангуяа 7 хоног болгоны 5 дахь өдөр бүр шоудна гэвэл яг үнэнийг хэлэхэд эдийн засгийн төдийгүй , гэр бүлийн харилцаанд хүртэл маш их сэв суулгаж байгаа шүү дээ. 5 дахь өдөр бүр шоудаал хагас сайн өдөр нь шартаж хэвтээд л , тэгээд бүтэн сайн өдөр нь арай гэж босоод л ингэж байтал бүтэн сайн дуусаад л . Энэ чинь маш харамсалтай байхгүйюу. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Амжиж гэр бүлийнхээ аз жаргалыг , амжиж өөрийнхөө эрүүл мэндийг , амжиж энэ өдөр хоногийг сайхан өнгөрөөхгүй бол , тасраад л шартаад л явах чинь их муухай мэдрэмж байдаг. Залуучуудыг ялангуяа ийм мэдрэмжийг битгий аваасай гэж боддог. Харамсалтай нь ихэнхдээ залуу насандаа хорин хэдэн насандаа энэ мэдрэмжийг авчих гээд байдаг. Тэгэхдээ шинэ үеийн залуучууд тэр дундаа зэт үеийхэн маш ухаалаг , хэрэглээ зөвтэй болчихсон юмчинь нийгмээ манлайлаад яваасай гэж их хүсэж байна” хэмээн архины хэрэглээний талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Өвлийн улиралд малгай өмсөхгүй байснаас хараа муудах, нулимс гардаг болох , тархины судасны нарийсал зэрэг эрсдэлүүдтэй

Өвлийн улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөж хэвшээрэй. Тэр тусмаа […]

error: Content is protected !!