Цаг үеийн мэдээлэл

Борхүү Богд уулнаас бууж ирээд байгаа бололтой

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны 5-р сард осгосон бугийн элийг тэжээн өсгөж Борхүү хэмээн нэрийдсэн билээ. Тэгвэл өнөөдөр Борхүү 3 нас хүрсэн. Борхүүг 2022.11.17-ны өдөр Богдхан уулын Тайны аманд “Мөнгөн эгшиг” ХХК-ын бэлчээрийн талбайд нутагшуулахаар хүлээлгэн өгсөн юм.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл 3 нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах , идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна. Тэгвэл Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэрийг гаргасан юм.

Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ны талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан уулнаа нутагшуулахаар төлөвлөсөн юм. Борхүүгийн хувьд хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ын зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагчаар хариулуулж , бэлчээрлүүлж идээшлүүлнэ, ижил сүрэгт нь дасган оруулна гэж мэдэгдсэн билээ. Гэвч уулнаасаа доошоо буугаад хүн бараадаад байгаа бичлэгийг нэгэн иргэн сошиал хуудаснаа оруулжээ.

Түм түжигнэсэн Улаанбаатар хоттой ойрхон газарт түүнд тохиолдох муу үр дагавар их бий дээ хэмээн хүмүүс санаа зовж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!