Нара: “Би ээж болмоор кино”-нд тоглохдоо өөрийнхөө жинхэнэ амьдралын дүрд тогложээ

Нара өөрийн цахим хуудаснаа : “Би Ээж Болмоор Байна” гээд нэг хөөрхөн кинонд ихээхэн аальгүй , хөгжилтэй , адал явдалтай хэр нь чин сэтгэлтэй ганц бие ээжийн дүрд тоглоогүй юу яагаав. Ер нь бол бараг өөрийнхөө амьдралын дүрд тогложээ.

Кино эхлэхэд ганц бие ээж байж байгаад төгсөхдөө ингээд Бунжааг минь мөрөн дээрээ суулгах сайн нөхөртэй бас хэвлийдээ үртэй аз жаргалтай төгсдөг кино юм.

Нээрээ л одоо бодоход киноны төгсгөл шиг дөрвүүлээ болчихсон байна. Яг энэ зурган дээрх шиг бас нэг бяцханаа нь мөөмнөөс зүүгдээд , агаа нь дүүгээ хараад , аав нь байшингаа бариулаад сууж байдаг сайхан ерөөлтэй еээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

Нэмэлтээр дурьдахад “Би ээж болмоор байна” уран сайхны кино нь 2016 онд нээлтээ хийж байсан романтик , инээдмийн төрлийн нэг ангит кино юм. Гол дүрд жүжигчин Ш.Жавхлан, дуучин Нара буюу М.Нарантуяа нар тоглож байсан юм.

Нээрэн л одоо харахад тэрхүү киноны төгсгөлийн аз жаргал нь одоо өөрийх нь амьдралд нь биелэлээ олсон мэт харагдана…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.